Ш.ЖАРГАЛСАЙХАН: НААДМЫН КОМИССООС ЯМАР Ч ШИЙДВЭР ГАРГАСАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ

О.Шүрэнцэцэг
2019/08/30

Үндэсний их баяр наадмын дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгасан юм. Завхан аймгийн Идэр сумын харьяат тэрбээр дөрвийн даваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн арслан П.Мөнхбатад өвдөг шороодоод ийнхүү ёс зүйгүй үйлдэл гаргасан юм. Энэ үйлдэлд нь тооцох хариуцлага нь түүний барилдах эрхийг нэг жилээр хасах хариуцлага байх талаар зарим хэвлэлүүд бичиж байна. Харин энэ талаар Улсын гарьд Ш.Жаргалсайханаас тодруулахад "Ёс зүйгүй үйлдэл гаргасандаа харамсаж байна. Хариуцлага хүлээлгэх талаах Бөхийн салбар хорооны дарга н.Жаннчивдорж гуай утасдаж хэлсэн. Мөнгөн торгууль байх оногдуулах юм байна гэж би ойлгосон" гэлээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос түүнд шийтгэл оногдуулахаа албан ёсоор мэдэгдэж улмаар Үндэсний бөхийн салбар хороо өнөөдөр Ш.Жаргалсайхантай уулзалт хийсэн байна.

Сайн байцгаана уу сайхан намаржиж байна уу. Эрхэм та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын 4-ийн даваанд Дорнод аймгийн арслан П.Мөнхбатад тахим өгөх үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа нийт Монголын бөх сонирхогч ард түмэн, энэ спортыг сонгон хичээллэж үндэсний өв соёлоо өвлөн авч явж байгаа хүүхэд, залуусаас уучлал хүсэж байна.Өнөөдөр үндэсний их баяр наадмыг зохин байгуулах салбар хорооны хуралдаан болж тухайн асуудлыг хэлэлцэж байна хуралдаанаас гарах шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрнө.

Хүнтэтгэсэн: Монгол Улсын гарьд Ш.Жаргалсайхан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20