ИРЭХ ДОЛОО ХОНОГТ 23 СУРГУУЛИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Өнөрцэцэг
2019/09/01

2019 онд БСШУСЯ-наас улсын хэмжээнд 48 сургуулийг ашиглалтад оруулж, 21,420 хүүхдийн суудлыг шинээр нэмэхээ зарласан. Үүний 23-ыг нь энэ сарын эхний долоо хоногт багтан ашиглалтад авах юм.

Энэ талаар БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан "Барилгын ажил нь дууссан хэд хэдэн сургууль, өргөтгөл бий. Барилгуудыг Улсын комисс ажиллаж байж албан ёсоор хүлээн авдаг. Тиймээс Улсын комиссын ажиллан Барилга, байгууламж ашиглалтад авах хуваарийг хүлээж байгаа. Бидний тооцоолж буйгаар есдүгээр сарын эхний долоо хоногт багтан улсын хэмжээнд 23 сургуулийг ашиглалтад оруулна. Өнгөрсөн наймдугаар сард дээрх хуваарийн дагуу шинээр баригдсан боловсролын байгууллага болон тэдгээрийн өргөтгөлөөс долоог нь албан ёсоор хүлээн авсан" гэлээ.

Одоогоор ашиглалтад аваад буй барилгууд нь:

  • Баянгол дүүргийн 18 дугаар хороо "Шинэ эхлэл" сургуулийн барилга
  • Баянгол дүүргийн 6 дугаар хороо Ганзам сургуулийн спорт заалны барилга
  • Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Ирээдүй 1-р бага сургуулийн 480 хүүхдийн давхар нэмсэн барилга
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 640 хүүхдийн 126 дугаар сургуулийн барилга
  • Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 52 дугаар сургуулийн 320 суудалтай давхар нэмсэн барилга
  • Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 1,500 хүүхдийн сургуулийн барилга
  • Баянзүрх дүүргийн 5 дугаар xopoo Шавь цогцолбор 640 хүүхдийн сургуулийн барилга юм.

Үр дүнд нь өнөөдрийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд нэг ээлжиндээ 3,580 хүүхэд хичээллэх хүчин чадал нэмэгдээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 15 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07