​ДОРИАН ХАР САЛХИ ЭРЧЭЭ АВЧ ХАМГИЙН АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/02

Атлантын далайд дэгдээд байгаа "Дорион" хар салхи эрчээ авч салхиных хурд 257 км/ц хүрч, хамгийн аюултай тавдугаар түвшнийх болсон тухай АНУ-ын хар салхи хянах үндэсний төвөөс мэдээлжээ. Цаг агаар судлаачид "Даваа гарагт Абака арал болон Багамын арлуудад үер буулгаж болзошгүй их хэмжээний аадар бороо, хүчтэй шуурга, далайн давлагааны удаан үргэлжлэх үе эхэлж байна" гэжээ. "Дорион" хар салхи нь чиглэлээ өөрчлөн хойд зүгт эргэж байгаа тул дараагийн долоо хоногоос Жоржи ба Өмнөд Каролина мужуудын далайн эрэг орчмын бүс нутгийн дайрч магадгүй болжэ. Үүнээс өмнө хар салхины эхний цохилт ирнэ гэж хүлээж байсан Флорид мужид хэдийн онц байдал зарлаад байна. Хар салхи чиглэлээ өөрчилсөн тухай мэдээний дараагаар Өмнөд Каролинад мөн л онц байдал зарласан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нь шуурганы талаар Twitter хуудсандаа "Манай агуу Өмнөд Каролианд бидний бодож байснаас хавьгүй хүчтэй цохилт ирж магадгүй боллоо. Жоржи болон Умард Каролина ч мөн адил" гэж жиргэсэн байна. Мөн "Дориан" нь сүүлийн арваад жилийн хугацаанд үссэнээс хамгийн хүчтэй хар салхи болж ч магадгүй байна. Трамп нь байгалийн энэ гамшигт үзэгдэл дайрах үеэр эх орондоо байхын тулд Польшд болсон Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэнтэй холбоотой хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоос больж, дэд Ерөнхийлөгч Пенсийг явуулсан. Энэ улиралд үүсээд байгаа дөрөв дэх хар салхи юм. Өмнөх гурван хар салхинаас зөвхөн "Барри" л хүний аминд хүрсэн. Харин өнгөрсөн улиралд Флорид мужийг "Гордон", "Майкл" гэсэн хоёр хар салхи дайрахад олон арван хүн хохирч байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 4 цагийн өмнө
​ ''Алтай констрашн'' компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усыг цутгажээ 5 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Уналтын доод цэгээ үзчихсэн хүн айх айдасгүй болдог юм билээ 6 цагийн өмнө
Залуу зохиолч Э.Миеэгомбо: Залуус хэлбэр хөөхөөс илүүтэй ном уншдаг болмоор байна 8 цагийн өмнө
Г.Очирбат: Ээждээ ''хүү нь олон пүүстэй болно'' гэсэн амлалтаа амьд ахуйд нь харуулж чадаагүйдээ харамсдаг 8 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг Өчигдөр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо Өчигдөр
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо Өчигдөр
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Өчигдөр
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна Өчигдөр
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд Өчигдөр
Эхлээд хүнээ шүтье! Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай Өчигдөр
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана Өчигдөр
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 2024/05/17
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо 2024/05/17
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” 2024/05/17
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд 2024/05/17