ПАКИСТАНЫ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ ЭНЭТХЭГИЙГ УДАХГҮЙ СҮЙРЭХИЙГ ЗӨГНӨЖЭЭ


Пакистаны зэвсэгт хүчний олон нийттэй харилцах албаны тэргүүн хошууч генерал АсифГафур нь Энэтхэгийн хийж байгаа үйлдэл нь "Сүйрлийнх нь эхлэл" гэж мэдэгджээ.

Энэтхэгийн эрх баригчид Керал мужид эсэргүүцлийн жагсаал хийхдээ Пакистаны төрийн далбааг өргөсөн 30 оюутныг есдүгээр сарын 2-нд баривчилсны дараагаар генерал нь ийм мэдэгдэл хийжээ. Тэрээр "Аллахын алдар бадраг, энэ бол сүйрлийнх нь эхлэл" гэж хэлэн тухай Пакистаны "Dunya News" суваг мэдээлжээ.

Энэтхэгийн Керал мужид Пакистаны далбаа барьж жагссан оюутнуудын дийлэнх нь Керал мужийн лалын шашинт оюутнуудын фронт гэгч байгууллагын гишүүд байсан байна. Керал муж нь Энэтхэгийн баруун өмнөд хэсэгт Малабарын эргийн дагуу байрладаг муж бөгөөд 34 сая хүн амтайгаас 30 хувь нь лалын шашинтнууд.

Энэтхэг нь Жамму ба Кашмир мужийг тусгай статусыг халж, төв Засгийн газрын шууд удирдлагад оруулсан явдал лалын шашинтнууд хүн амынх нь дийлэнх болдог тус мужийг хинду шашинт Энэтхэгээс салан тусгаарлаж, бие даасан улс болохыг дэмждэг Пакистаны уур бухимдлыг ихэд хүргэсэн. Улмаар Кашмир мужийн эрхийг хамгаалахын төлөө шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн гэж мэдэгдсэн. Энэ явдлын дараагаар Кашмир мужийн дагуух байрласан Энэтхэг Пакистаны цэргүүдийн хооронд хэд хэдэн удаагийн буудалцаан болсон

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 16 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 2026/07/08
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 2026/07/08
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07