ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ САЙТАР ХАНГАН АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

О.Шүрэнцэцэг
2019/09/04

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын уламжлалт ажлын нэг болсон "Удирдах ажилтны мэдээллийн цаг" нэгдсэн үйл ажиллагаа энэ сарын 2-ны өдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нийт 23 хэлтэс албад хамаардаг юм. Сар бүрийн эхний долоо хоногийн даваа гарагт болдог "Удирдах ажилтны мэдээллийн цаг"-аар дамжуулан байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, доголдож байгаа асуудлыг нүүр тулан уулзан ярилцан, газар дээр нь түргэн шийдвэрлэж чаддагаараа энэхүү үйл ажиллагаа ач холбогдлоо өгдөг байна.

Энэ удаагийн мэдээллийн цагаар ХХААГ, БСУГ, Орон нутгийн өмчийн алба зэрэг агентлагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг удирдлагуудад онцгойлон анхааруулж үүрэг болголоо. Мөн аймгийн төвийн өнгө үзэмжийг сайжруулах тал дээр байгууллагууд тодорхой ажил санаачлах, реклам чимэглэл бүхий хаягт самбаруудыг шинэчилж сэргээхэд санаачилгатай ажиллахыг ч давхар анхааруулж байв.

montsame.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 23 минутын өмнө
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 4 цагийн өмнө
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 18 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 19 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 21 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 23 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов Өчигдөр
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ Өчигдөр
Бага зэргийн бороо орно Өчигдөр
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 2026/06/04
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 2026/06/04