​ИРАНЫ ЭСРЭГ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛБАЛ 15 САЯ ДОЛЛАРООР УРАМШУУЛНА

О.Шүрэнцэцэг
2019/09/05

Ираны дээд удирдагчийн шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг "Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус" гэдэг байгууллагын санхүүгийн бүх төрлийн ажиллагааг тасалдуулсан хорлон сүйтгэх ажиллагаа явуулбал АНУ-аас 15 сая хүртэлх доллароор урамшуулах тухай АНУ-ын Ираныг асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Брайан Хук мэдэгджээ. Ингэхдээ Америк нь түүхэндээ анх удаа тусгаар улсын дээд удирдлага, түүний мэдэлд байдаг байгууллагын эсрэг ил тод хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг уриалж байгаа гэдгийг Брайан Хук хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр "Бид Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус ба "Аль Кудс" хүчний бүх төрлийн санхүүгийн гүйлгээ, ажиллагааг тасалдуулахад тусалж чадах хүнд 15 сая доллар хүртэл урамшуулал олгох тухайгаа мэдэгдэж байна. Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус Засгийн газрын гэхээс илүүтэйгээр алан хядаг байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг тул бид ийм алхам хийлээ" гэж мэдэгджээ. 2019 оны дөрөвдүгээр сард Вашингтон нь Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус ба "Аль Кудс"-ыг ХАМАС болон "Хезболлах" гэсэн алан хядагч байгууллагуудыг дэмждэг гэсэн шалтгаанаар алан хядах байгууллагын жагсаалтад оруулсан. Үүний хариуд Иран нь АНУ-ын Батлан хамгаалах яамыг өөрийн гаргасан алан хядах байгууллагын жагсаалтад оруулсан. Ираны "Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус" гэж нэрлэгддэг байгууллагыг Засгийн газарт захирагддаггүй, шууд дээд удирдагч аятоллад захирагддаг, тусдаа санхүү, төсөв, нисэх хүч, тэнгисийн цэрэгтэй, армитай тул улс доторх улс ч гэж нэрлэдэг. Батлагдаагүй мэдээгээр энэ байгууллага нь Ираны эдийн засгийн 20-30 хувийг дангаар хянадаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20