Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас ирүүлжээ.Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд болж байсан юм. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаас З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн байсан бол ийнхүү шүүхэд дахин иржээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна