ХӨГЖЛИЙН БАНК ОХИН КОМПАНИАРАА ДАМЖУУЛАН ОХУ-ЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

О.Шүрэнцэцэг
2019/09/05

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад дөрөв дэх удаагаа албан ёсны айлчлал хийлээ.Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх 10 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тэдгээрийн нэг нь Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан явдал байлаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд рубль-төгрөгийн хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулж томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлснээр хоёр улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан нь 2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын санаачлагаар байгуулагдсан бөгөөд 40 орчим тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг ОХУ-ын эдийн засагт татан төвлөрүүлж, нийт 1.5 их наяд рублийн хөрөнгө оруулалтын багцыг удирдаж буй томоохон хөрөнгө оруулалтын сан юм.

"Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК нь МУХБ-ны охин компани хэлбэрээр 2017 онд байгуулагдсан бөгөөд "Хөрөнгө оруулалтын сан" байгуулах замаар мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлэх юм. Тус компани эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр ашиг бүхий томоохон төслийг санхүүжүүлэх зорилгоор "Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан"-г 2018 онд үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.

Мөн "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх зорилгынхоо хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 75.9 сая ам.долларын эх үүсвэрийн амлалтыг аваад байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20