84-Р СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ҮДИЙН ЦАЙНЫ ТАРГИЙГ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН САВААР ЗӨӨЖ БАЙЖЭЭ


Олон нийтийн сүлжээнд "84 дүгээр сургуулийн Үдийн цай хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саваар зөөвөрлөж байна" гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ.

Шалгалтаар нийслэлийн 84 дүгээр сургуульд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж "Коко десерт" ХХК-ний үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байгаа зөрчил илэрсэн байна. Тиймээс ашиглаж байсан сав болон таргийг лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Энэ нь Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11.2 дахь заалт, Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын 2015 оны 496 тоот тогтоолыг зөрчиж байгаа тул Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Тиймээс тус компанийн гэрээ цуцлах саналыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургуулийн удирдлагад хариуцлага тооцуулах тухай саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэхээр боллоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 09 сарын 03-16-ны өдрүүдэд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 16 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 2026/07/08
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 2026/07/08
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07