Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулсан төрийн зарим албан тушаалтнууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өглөө. Тодруулбал, Монголбанкны удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокуророос хянаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байна.Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.10 дугаар зүйлд заасан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн", 18.6 дугаар зүйлд заасан "Мөнгө угаасан" хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна