Энэ сарын 6-аас 7-ны шилжих шөнө цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газраас шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалт хийжээ. Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газруудаар шалгалт хийсэн юм. Шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, 5 нь биедээ хадгалсан нь тогтоогдлоо. Мөн 24 хүн хар тамхи хэрэглэсэний 2 нь герман улсын иргэн байжээ. ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна