​ХОЙД СОЛОНГОС НЬ УЛС БАЙГУУЛАГДСАН ӨДРӨӨРӨӨ ЦЭРГИЙН ЖАГСААЛ ХИЙСЭНГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/09/10

Хойд Солонгос нь улс байгуулагдсан 71 жилийн ойн баяраа тун даруухан тэмдэглэсэн явдал олон улсын анхаарлыг ихэд татав. Уламжлал ёсоор энэ өдөр хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникээ харуулж, "импералистуудад бууж өгөхгүй, гороо тат" гэсэн уриатай цэргийн нүсэр жагсаал болдог. Гэвч энэ удаад улс байгуулагдсан өдрийг "үндэсний ёслол" гэхээс илүүтэйгээр "гэр бүлийн баяр" гэсэн хэмжээтэй тэмдэглэсэн тухай сэтгүүлчид мэдээлсэн байна. Жагсаал хийгээгүй шалтгаан нь албан ёсоор бол тэмдэглэлт жил тараагүй гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ Ким Жон Ун аль болох богино хугацаанд АНУ-тай тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаагаар тайлбарлагдаж байгаа бололтой. Энэ жил жагсаалын оронд маш олон хос одоогийн удирдагчийн өвөө, эцэг хоёрын хөшөөнд цэцэг өргөж, гэрлэлтээ батлуулах ёслол хийснийг сэтгүүлчид онцолсон байна. Мөн соёлын том арга хэмжээ явагдсан. Эрх баригчид нийслэлийн гудамж талбайг "БНАСАУ мандтугай" гэсэн уриагаар чимж, ТВ-ээр 1948 оны есдүгээр сарын 9-нд байгуулагдсан цагаасаа хойш ХОйд Солонгос нь ямар их хүнд бэрхийг туулан өнөөгийн цэнгэл жаргалд хүрсэн тухай баримтат кино гаргасан байна. Хойд Солонгосын төв хэвэл "Нодон Симун" нь "Тусгаар тогтнолоороо бахархаж буй агуу гүрэн" гэсэн гарчигтай нийтлэл бичсэн байна. Түүнд "БНАСАУ нь гаар нутаг ба хүн амын тоогоор жижиг хэдий ч хүчирхэг бөгөөд тусгаар тогтносон гүрэн гэзгээрээ тодоос тод гэрэлтэн дэлхийн улс төрийн хандлагын удирдан залахад манлайлах байр суурийг эзэлсээр байна" гэж дурджээ. Гэхдээ энэ удаагийн улс байгуулагдсан баярын хамгийн том дуулиан нь Дональд Трамп ба Ким Жон Ун нарын уулзалтад зориулагдсан марк хэвлэгдсэн явдал юм. Уламжлал ёсоор империалист, дээрэнгүй булаан эзлэгч гэсэн цол гуншин өгдөг улсын төрийн тэргүүнтэй хамт гар барин уулзаж байгаа марк хэвлэнэ гэдэг дэлхийн дахины хувьд гэхээс юун түрүүнд хойд солонгосчуудын хувьд тун гайхалтай хэрэг билээ. Энэ бол Ким Жон Ун нь Трамптай тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагийн жишээ гэж шинжээчид дүгнэжээ. Ямар ч байлаа гээд Хойд Солонгосыг хэнээ ч хараат бус, бие даасан, зөвхөн өөрийн хүчээр хөгжиж байгаа тусгаар улс гэдэгтэй хэн ч маргахгүй биз.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20