Э.АЗЗАЯА, Б.БАЯРСАЙХАН НАРЫН ХЭРЭГ ЗАДАРЧ АНХАН ШАТНЫ ШҮҮХРҮҮ ШИЛЖЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/10

"Оймсчин" гэгдээд байгаа Н.Баярсайхан, Аззаяа нарын 25 шүүгдэгчтэй авлига, албан тушаалын давж заалдах шатны шүүх хурал завсарлалаа. Энэ үеэр Н.Баярсайханаас тайлбар авахыг хүссэн боловч ганц ч үг хэлсэнгүй. Тэд нийт 27 өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцож байна. Хэргийг эргэн сануулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэргээр шалгагдаж байгаа. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Баярсайхан, Э.Аззаяа нарт холбогдох шүүх хурал болсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Тодруулбал, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Э.Аззаяа нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болгож, хээл хахуул өгсөн гэх гурван хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг мөн хэрэгсэхгүй болгон, шийдвэрлэсэн юм. Хэрэгт холбогдолтой бусад 19 хүнийг торгох шийтгэл ногдуулж, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ. Шүүгчдэгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн танхимд хаалттай байдлаар болж байна.

Дөнгөж сая Б.Баярсайхан Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцэн шийдвэр гаргалаа. Ингэхдээ Б.Баярсайхан дахь холбогдох хэргийг бүхэлдэн нь хэрэгсгүй болголоо. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хурлаар Б.Баярсайхан нарыг авлига авсан энэхүү асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсгүй болгож тодорхой хэмжээний мөнгөн торгууль олгосон байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 1 цагийн өмнө
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 5 цагийн өмнө
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 19 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 20 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 22 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өчигдөр
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов Өчигдөр
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ Өчигдөр
Бага зэргийн бороо орно Өчигдөр
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 2026/06/04
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 2026/06/04
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 2026/06/04