40.000 МОНГОЛ ИРГЭДИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХЯТАДЫН ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙН ГАРТ ОРСОН ГЭВ ҮҮ

Н.Мижидмаа
2019/09/11

Манай иргэдийн дунд элдэв янзын сүлжээнд итгэх итгэл нэлээд өндөр байдаг. Учир нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зальт этгээдүүдийн санаархал, наад нарийн учрыг нь мэдэхгүйгээр сүлжээнд элсэж, эцэстээ залилан, луйварын золиос болж хохирох явдал цөөнгүй гардаг.

Сүүлийн үед олны анхаарлыг татсан Chinese digital currency буюу цахим мөнгөний гүйлгээний "CDC" төслийн талаар мэдээлэл гарах болсон. Энэ нь мөн л нэг төрлийн л луйварын хэрэг байж болзошгүй ажээ.

"CDC" төслийн МонголУлс дахь үйл ажиллагааг хариуцсан захирал нь БНХАУ-ын иргэн Одонхуар гэгч Монгол иргэдийн мэдээллийг төсөл хэрэгжүүлэх нэрээр татан авч хууль бус үйл ажиллагаанд ашиглаж байж магадгүй гэх мэдээлэл байна.

Тэрээр 2018 оны 7 дугаар сараас эхлэн хятадын "Tencent" компанийн хөгжүүлсэн "Wechat" апликэйшнийг ашиглан манай улсын 20,000 хүнийг бүртгэснээр төсөл хэрэгжиж эхлэх болно хэмээн мэдэгдэж байсан ба одоогийн байдлаар бүртгүүлсэн иргэдийн тоо 40,000 /үүнээс их байж болзошгүй/ даваад байгаа боловч төсөл нь хэрэгжиж эхлээгүй байгаа юм.

Төслийн бүртгэлийн үр дүнд "We Chat"-д 200 гаруй групп үүссэн бөгөөд эдгээр иргэдийн дийлэнх нь Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Завхан зэрэг аймгуудад оршин суудаг иргэд гэнэ.

БНХАУ-ын иргэн Одон хуар нь төслийн бүртгэлийн явцад бүсийн захирлуудаар өмнө нь олон нийттэй харилцдаг ажил эрхэлж байсан төрийн албан хаагчид болон сүлжээний бизнес эрхлэгчдийг сонгосон нь гишүүнчлэлийн тоо хурдацтай өсөхөд нөлөөлжээ.

"CDC" төсөл нь 2018 оны 10 дугаар сард манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, эхлүүлээгүй хэвээр байна.

Энэ нь иргэдийн дунд бухимдал үүсгэж, эргээд тухайн иргэдэд хувийн мэдээллээ бусдад алдаж, зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болох нөхцөл бүрдсэн гэх хардлагыг төрүүлж байна.

Төслийн бүртгэл нэрээр олон мянган монгол иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж хятадын зохион байгуулалттай гэмт бүлэглэлд дамжуулсан байж болзошгүй гэх хардлага үүсэж байгаа бөгөөд эдгээр иргэдийн хувийн мэдээллийг үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлүүд санхүүгийн гэмт хэрэг, мөнгө угаах зэрэг эдийн засгийн эсрэг хийж буй хууль бус үйлдэлдээ ашиглах магадлалтай гэж албаны хүмүүс хэлж байна.

Энэхүү асуудлаас болоод 40.000 Монгол иргэд БНХАУ-д зорчих үедээ зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн хууль бус үйл ажиллагаа болон гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр байгаа юм.

"CDC" төсөлдитгэж, хятад иргэдэд залилуулж хувийн мэдээллээ алдсан нь мөн л манай иргэдийн мэдлэг, мэдээлэл хомс, бусдад амархан итгэдэг, регистр болон хувийн нууц мэдээллээ бусдад хүссэн даруйд нь өгчихдөг нь бусдын хууль бус үйлдлийн золиос болох нөхцлийг бүрдүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 5 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07