​ИЗРАЙЛЫН ЕРӨНХИЙ САЙД ИРАНЫГ ОРОСЫН ХАМГИЙН ТОМ АЮУЛ БОЛНО ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/09/13

Израйлийн Ерөнхий сайд Ираныг ирээдүйд Орост хамгийн их аюул учруулах хүч гэж тодорхойлсон байна. Нетаньяху нь Ерөнхийлөгч Путинтэй уулзахаар Орост ирээд байгаа юм.

Тэрээр РБК сонинд ярилцлага өгөхдөө Орост ирээдүйд заналхийлэх хоёр гол аюулын нэг нь Иран, нөгөөх нь лалын шашны суннаг дагагч хэт даврагчид гээд "Гэхдээ цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байгаа Ираны удирдан чиглүүлдэг лалын шашны шиаг дагагч хэт даврагчдын хүч нь хамгийн том аюул" гэжээ.

Цаашлаад тэрээр Ираныг Ойрх Дорнодыг байлдан дагуулахыг санаархаж байгаа гээд, Ираны шиаг дагагчид зэвсэгээ эцсийн бүлэгт зөвхөн Израйл гэлтгүй Өрнөд болон Оросын эсрэг эргүүлнэ гэж анхааруулсан байна. Нетаньяху нь Ирантай бий болсон хурцадмал байдлыг шийдэх талаар Путинтэй хэлэлцэхээр ирээд байгаа юм. Тэрээр Путинтэй харилцан хүндлэх байдлаар адил тэгш түвшинд уулзаж ярилцдаг гэдгээ онцолжээ.

Сүүлийн үед Израйл нь Сирийн нутагт агаараас цохилт өгөх нь эрс олшроод байгаа. Үүнийгээ Сирийн нутагт байрлаж байгаа Ираны зэвсэгт бүлэглэлүүдэд өгч байгаа цохилт гэдэг. Нетаньяху энэ талаар "Ираныг Сирид бэхлэгдэн үлдэх гэж оролдохыг нь эсэргүүцэх, бидэнд хор хүргэхийг оролдож байгаа хүмүүст хохирол учруулах гэсэн байнгын бодлогыг бид баримталдаг" гэжээ.

Иранаас дэмжлэг авдаг шиаг дагагчдын "Хезболла" бүлэглэл Сирид байгаа нь Израйлыг хамгийн ихээр түгшээж байгаа. Иймд Ираныг Сирийн нутгаас бүрэн гаргахын төлөө шаардлагатай бүхнээ хийнэ гэдгээ нэг их нууцлаад байдаггүй. Гэтэл Иран нь Сири дэх "Лалын улс" бүлэглэлийн дайтаж байгаа Оросын холбоотон. Мөн Турк, Оростой хамтраад Сирийн эрх баригчид ба сөрөг хүчин хоорондын энхийн гэрээ байгуулах хэлэлцээнд баталгаа гаргасан улс. Иймд Орос нь Ирантай харилцаагаа муутгахыг хүсэхгүй байгаа тул Нетаньяху Путин хоёрын уулзалт, хэлэлцээ нэлээд ээдрээтэй болох нь гарцаагүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20