ЕВРОП ТИВИЙН ХАМГИЙН ИХ АРХИ УУДАГ ОРНЫГ НЭРЛЭЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/15

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Европ тивийн 30 орны нэг хүнд ноогдох цэвэр спиртийн хэрэглээний жагсаалтыг судлан гаргажээ. Тус байгууллагын Европ дахь товчооны сайт дээр гарсан мэдээнээс үзвэл жагсаалтыг Литва улс тэргүүлж. Энэ улсын нэг хүнд 15 литр цэвэр спирт ногдож байна. Хоёрдугаарт, Чех улс орсон бол Герман гуравт орсон байна. Түүнчлэн Европын холбооны дундаж оршин суугч долоо хоногт хоёр ба түүнээс олон лонх дарс ууж байгаа нь эрүүл мэндэд аюултай хэрэглээ гэдгийг онцолжээ.

Европын холбооноос архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг багасгах төлөвлөгөөг 2012 онд батлан хэрэгжүүлж байгаа ч хэрэглээ огт багасаагүй гэдгийг судалгааг явуулсан мэргэжилтнүүд зааж байна. Үр дүнд нь Европт архи согтууруулах ундааны хэт хэрэглээнээс болж жилдээ дунджаар 290 мянган хүн нас барж байгаа аж. Мөн дэлхий хэмжээнд хөдөлмөрийн чадвараа олон жилийн турш алдах, хөдөлмөрийн бүтээмж бүхэлдээ муудахад хүргэж байгаа өвчин эмгэгүүдийн үндсэн шалтгаан нь алкоголь гэдгийг судлаачид онцолжээ. Залуусын дунд ажиглагдаж байгаа дөрвөн нас баралт тутмын нэг нь архи, согтууруулах ундааны нөлөөтэй холбоотой гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа.

Ташрамд сонирхуулахад, тус судалгаанд манай хойд хөршийг хамруулаагүй юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20