350 КГ ЖИНТЭЙ ЭР ЖИЛИЙН ДОТОР ЖИНГЭЭ ГУРАВ ДАХИН ХАСЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/15

Их Британид 350 кг жинтэй байсан залуу уйгагүй дасгал хөдөлгөөн хийсээр жилийн дотор жингээ гурав дахин багасгаж чадсан тухай "Wales Online" сайт мэдээлсэн байна.

Уэлсд аж төрдөг СтюартПроссер гэгч залуу 17 наснаасаа цагдаагийн газар ажиллаж байсан ч хөдөлгөөний дутагдалд орж 30 хүрэх үедээ 300 кг жинтэй тарган болсон байна. Ийм хүнд жинтэй хүнд алхах гишгэх тун хэцүү байдаг тул ажлын цагийг ширээний ард сууж өнгөрүүлдэг болсон аж. Тэрээр энэ тухайгаа дурсахдаа "Сүүлдээ би бараг явж чадахаа байсан тул ширээний ард суудаг болсон. Тэгсээр ажил хийж чадахгүй болох нь ойлгомжтой болоход ажлаасаа гарсан" гэжээ.

Стюарт нь 2014 онд ажлаасаа гарсны дараа сэтгэл гутралд орж, гурван жилийн турш гэрээс гараагүй байна. Улмаар 2017 онд арьсанд үүссэн нуралт яршин эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай болж. Тэр үед Стюарт бүр ч их жин нэмж 350 кг болоод байсан бол түргэн тусламжийн машинд хүргэхийн тулд 12 хүн нийлж өргөх хэрэг гарч байжээ. Эмнэлэгт хэвтэх үедээ 120 кг-аар турсан ч гэртээ хариад буцаад таргалсан. 2018 онд орноосоо унаад босож чадахгүй болсон тул ахин эмнэлэгт хүргэгджээ.

Энэ удаад эмнэлгээс гарсны дараагаар жингээ хасахаар хатуу шийдэн хоолны хатуу дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн уйгагүй хийж эхэлсэн байна. Үүний ачаар 12 сарын дотор 350 кг жинтэй байсан хүн 111 кг болтол туржээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20