2020/05/28
USD 2,773

ТАЛИЙГААЧИЙН АМИНД ХҮРСЭН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/16

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс эмэгтэй хүний цогцос олдсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 15-ны өдөр гаднаа ил шарх сорвитой эмэгтэй хүний цогцос олдсон байна. Цагдаагийн байгууллагаас уг эмэгтэйн хэн болохыг тогтоосон бөгөөд урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй амиа алдсан болохыг мэдээлж байна.

Мөн талийгаачийн аминд хүрсэн байж болзошгүй этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач эмэгтэй 48 настай О байсан байсан аж. Тэрбээр хүчирхийллийн улмаас амиа алдсан байж болзошгүй гэх мэдээллийг өглөө. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна