ОХУ-ын Новосибирск хот дахь "Вектор" төрийн мэдлийн шинжлэх ухааны төвийн харьяа Вирус судлал ба биотехнологийн хүрээлэнд дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт болсон газар гал унтраах алба, түргэн тусламж ажиллаж байгаа тухай "РЕГНУМ" мэдээлж байна.
"Вектор" төвийн барилгын нэгдүгээр жигүүрт барилгын ажил явагдах үеэр дэлбэрэлт болсон гэж тус төвийн тэргүүн Николай Красников мэдээлсэн байна. Дэлбэрэлтийн улмаас нэг хүн шархдан хоёрдугаар зэргийн түлэгдэлттэйгээр эмнэлэгт хүргэгдээд байгаа аж.
Новосибирск дахь шинжлэх ухааны хотхон гэгддэг Кольцовогийн хамгийн чухал төв "Вектор" нь тахал судлал, молекулын биологи, вирус судлал, бактери судлал, генийн инженерчлэл, био технологи, биологийн аюулгүй байдлын чиглэлээр суурь судалгаа, шинжилгээний ажил явуулдаг юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна