​ДЭЛХИЙН БАНКНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТАЖИКСТАНД БАРИГДАЖ БУЙ УЦС-ЫН ХОЁР ДАХЬ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/17

Тажикстаны баригдаж байгаа Рогуны усан цахилгаан станцын хоёр дахь гидро төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар тус цахилгаан станц нь төлөвлөгдсөн хүчин чадлынхаа 1/6 тай тэнцэх цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхэлнэ гэдгийг тус улсын "Авеста" агентлаг мэдээлсэн байна. Өмнөх гидро төхөөрөмжийг 2018 он ашиглалтад оруулсан, ингэснээр хоёр үүсгүүр нь 80-120 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ч усан сан нь дүүрэхийн хэрээр үйлдвэрлэх цахилгааны хэмжээ нь нэмэгдэх аж.

Рогуны усан цахилгаан станц нь нийслэл Душанбегээс 11 км-ийн зайд Вашх голын урсгал дээр баригдаж байгаа. Нийт 6 гидро төхөөрөмжтэй байх ёстой цахилгаан станцын ажил хэд хэдэн шаттай явагдана. Дараагийн гидро төхөөрөмжүүдийг 2024 он гэхэд усгарч дуусах юм. Зөвлөлтийн үед баригдаж эхлээд орхигдсон байсан усан цахилгаан станцыг гүйцээн барих ажлыг Дэлхийн банкнаас 3,9 тэрбум доллароор санхүүжүүлж Италийн " Salini Impregilo" компани гүйцэтгэж байгаа.

Рогуны усан цахилгаан станц гүйцэд ашиглалтад орох үедээ далангийн өндөр 335 метр өндөр болсноор дэлхийн хамгийн өндөр далантай усан цахилгаан станц болох юм. Одоо баригдаад байгаа эхний хоёр ээлжийн төхөөрөмжийн далангийн өндөр 135 метр.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20