МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС 10 ӨРХИЙН НИЙТ 101 ТОЛГОЙ МАЛЫГ ГАРГАЖЭЭ

Н.Мижидмаа
2019/09/19

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл аюулгүй орчинг бий болгох зорилтын хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд үлдсэн малыг албадан гаргах ажлыг зохион байгууллаа.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс,Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн 2,3 дугаар хэлтэс, ''Баяндэмбэрэл'' МЭҮА болон 11,21,23 дугаар хороотой хамтарсан 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дээрх хугацаанд 11 дүгээр хорооны Эмийн ургамалд байрлах хорио цээрийн хашаанд тус хорооны 10 өрхийн нийт 101 толгой малыг хаших арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс гараагүй үлдсэнмалыг Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Налайх дүүргийн Городок, болон дүүргийн 20 дугаар хороо Богдын ам, 11 дүгээр хороо Сүүл давааны зөвшөөрөгдсөн бүсэд нүүлгэн шилжүүлсэн талаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 5 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07