ЗЭРЛЭГ АМЬТНЫ НҮҮДЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УСЛЫН ХУРАЛ ГУРВАН ӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ

О.Шүрэнцэцэг
12 цагийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хамтран Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон услын хурлыг зохион байгуулж байна.Хурлыг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нээж үг хэллээ.Тэрбээр хэлсэн үгэндээ 2020 оны 2 дугаар сард болох Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенцийн Талуудын бага хуралд танилцуулан хэлэлцүүлэх, улмаар дэд бүс нутгийн хэмжээнд механизмийг бий болгон хамтын ажиллагааг эрчимжүүлэх дараагийн шатны алхамуудыг боловсруулах зорилгоор Төв болон зүүн хойд азийн бүсийн экспертүүдийн уулзалтыг 3 үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Хурлаар дэд бүс нутгийн хэмжээнд зэрлэг амьтдын хууль бус худалдааг бууруулах, түүнээс сэргийлэх, өвчлөл, хамгаалал болон тархац, газар нутгийн асуудлуудыг шийдвэрлэхэд олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, оролцогч талуудын дунд мэдээлэл солилцох, туршлага хуваалцах механизмыг бүрдүүлэх нь нэн шаардлагатай байгаа тул энэ удаагийн хурлыг хамтран зохион байгуулж байна хэмээн онцоллоо.

Энэ удаагийн хуралд Боннын конвенцийн нарийн бичгийн газар, ХБНГУ-ын Байгаль хамгаалах агентлаг, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь газар, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв болон Монголын Байгаль орчны иргэний зөвлөл зэрэг нийт 14 орны төлөөлөгчид оролцож байна.

Мөн Төв азийн хөхтөн амьтдыг хамгаалах хамтын ажиллагаа буюу санаачлагад 15 зүйлийн амьтан хамардаг бөгөөд тус зүйлсийн тархац нутаг бүхий орнуудын төлөөлөгчид мөн оролцож байгаа болно.

Монгол орны хэмжээнд өнөөгийн байдлаар 141 зүйлийн сүүн тэжээлтэн, 486 зүйл шувуу, 22 зүйлийн мөлхөгч амьтан, 6 зүйлийн хоёр нутагтан, 74 зүйлийн загас, 13 мянга гаруй шавж байна гэсэн статистик мэдээллийг БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга П.Цогтсайхан хурлын үеэр танилцууллаа. Тэдгээрээс амьтны тухай хуулийн дагуу 32 зүйл нь нэн ховор гэсэн ангилалд багтаж буй бол Засгийн газрын тогтоолоор 76 зүйлийг ховор ангилалд авсан байна. Харин устах аюулд орсон 110 зүйл амьтныг 2016 онд Үндэсний улаан дансны номд бүртгэсэн гэдгийг тэрбээр хэллээ.

Түүнчлэн манай улсын хэмжээнд 19 аймгийн нутаг дамжсан тусгай зориулалтын буюу агнуурын бүс байгааг дурдав. 2018 оны байдлаар амьтны гаралтай зөвшөөрлийн төлбөрийн орлого 5,8 тэрбум төгрөг төвлөрсөн. Үүнээс 718 сая төгрөг нь зөвхөн олзворын ангаас улсын төсөвт төвлөрчээ. Агнуурын нөөц ашигласны төлбөрийн 50 хувийг эргүүлж ашиглах ёстой ч 25 хувийг ашиглаж байгаа нь чамлалттай үзүүлэлт болж байна. Тиймээс уг асуудлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын 21 аймагийн засаг дарга нартай байгуулсан гэрээнд тодорхой тусгасан гэдгийг ч онцолж байсан юм.

Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон услын хурал

9 дүгээр сарын 23-ны өдөр – Зэрлэг амьтдын худалдаа

9 дүгээр сарын 24-ны өдөр – Зэрлэг амьтдын өвчлөл 9 дүгээр сарын 25-28 – Төв азийн хөхтөн амьтны хамгаалах хамтын ажиллагаа гэсэн асуудлаар хэлэлцэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20