​ОЛОН УЛСЫН ''ДУРСАХ ӨДӨР''-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

О.Шүрэнцэцэг
2019/09/23

"Улаанбаатар буян" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяатай ярилцлаа.

-Олон улсын "Дурсах өдөр" гэж юу вэ. Энэ өдрийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ?

-Олон улсын "Дурсах өдөр"-ийн арга хэмжээг анх Өмнөд Америкийн оршуулгын холбооноос санаачилсан бөгөөд 2012 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ өдөр хорвоог орхин одсон өвөг дээдэс, хайртай дотны хүмүүсээ дурсан санаж, өвөг дээдсийнхээ хэлсэн үг, захисан сургаалыг санан дурсаж тэдэндээ хүндэтгэл илэрхийлдэг. Жил бүрийн наймдугаар сард "Дурсах өдөр" тохиодог.

-Олон улсын "Дурсах өдөр"-ийг ямар улс орнууд тэмдэглэж байна вэ?

-Уг өдрийг анх 2012 онд Өмнөд Америкийн улс орнуудад тэмдэглэж байсан бол жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаа. Өнөөдрийн байдлаар Аргентин, Австрали, Болив, Бразил, Чили, Канад, Колумб, Коста Рика, Эквадор, Доминикан, Савиор, Испани, АНУ, Гватемал, Израиль, Мексик, Шинэ Зеланд, Парагвай, Доминикан, Монгол, ОХУ, Сингапур, Хятад, Өмнөд Африк, Уругвай, Вэнэсуэл зэрэг 25 улс оронд тэмдэглэж байна.

-Олон улсын "Дурсах өдөр"-ийг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Улс орон бүр "Дурсах өдөр"-ийг тухайн улс орнуудын ёс заншилтай уялдуулан янз бүрээр тэмдэглэдэг. Ихэвчлэн бурхан болоочийг нутаглуулсан газарт нь ар гэрийнхэн нь ирж тэдэндээ талархлын үгээ илэрхийлэх, сэтгэлийн үгээ бичсэн бөмбөлөг хөөргөх, мод тарих, дурсамж ярих, тагтаа хөөргөх, зул өргөх, бага хэмжээний концерт зохион байгуулж магтан дуулах зэрэг янз бүрээр тэмдэглэдэг.

-Монгол Улсын хувьд уг арга хэмжээг хэрхэн тэмдэглэж байна вэ?

-Манай улсад уг арга хэмжээг 2015 оноос эхлэн "Буяны зан үйлийн холбоо" ТББ санаачлан буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран зохион байгуулсан. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Бид арга хэмжээгээ жил бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд наймдугаар сард зохион байгуулдаг. Өмнөх жилийн арга хэмжээнд Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн хүрэлцэн ирж сүсэгтэн олонд лекц уншсан бөгөөд дуучин Т.Дэлгэрмөрөн хүндэт зочноор оролцон ханийнхаа тухай дурсаж, цугласан олонд ая дуугаа өргөсөн. Мөн түүнчлэн уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүс халин одсон хайртай дотны хүндээ сэтгэлийн үгтэй захидал бичин тэнгэрт хөөргөж, зул өргөн дүнчүүр маань хөгжөөж, бурхан бологсдыгоо дурсан хүндэтгэх арга хэмжээ болсон.

Энэ жилийн арга хэмжээг "Улаанбаатар буян" ХХК-ийн Баруун буяны төв цогцолборт 2019 оны 09 дүгээр сарын 22-ны зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд маань Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн орчуулагч, багш гэвш Д.Түвдэнцэрэн хүрэлцэн ирж "Буян үйлдэхүйн учир" сэдвээр лекц уншсан. "Улаанбаатар буян" ХХК нь сүүлийн жилүүдэд "Байгаль орчинд ээлтэй -Аюулгүй ажиллагаа"-г хангах үүднээс олон улсын хэд хэдэн стандартуудыг хангаж ажиллаж байгаа. Энэ хүрээнд хийгдсэн нэлээд ажлууд бий. Эдгээр ажилтай танилцах нээлттэй боломжийг бид олгосон. Тухайлбал хамгийн сүүлийн үеийн чандарлах зуухны технологи болон манай үйлчилгээний давуу талуудтай биечлэн танилцах боломжийг бүрдүүллээ. Мөн үндэсний хөгжмийн цөөхүүл хамтлагийн тоглолтоос гадна хүрэлцэн ирсэн хүмүүс буян санаж мод тарих, зул өргөж, дүнчүүр маань хөгжөөсөн.

-Уг өдрийг тэмдэглэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Оршуулгын зан үйл тэр дундаа бурхан бологсдын хойдод буян үйлдэх, сайн төрөлд эргэн залрахад нь замчлан туслах, тэднийгээ сайнаар санан дурсах нь аливаа улс үндэстний соёлын салшгүй нэг хэсэг байдаг. Түүнчлэн өвөг дээдсийн захиас, сургаалыг санан дурсаж, хүндэтгэл илэрхийлэх нь ирээдүй хойч үеийнхний хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой. Бурхан бологсдодоо хэдий чинээ хүндэтгэлтэй хандаж, зөв сэтгэл тээн хоцрох нь тухайн айл өрхийн амьдрал дэгжин дээшлэх үндэс болдог гэж монголчууд үздэг. Мөн энэ өдөр хэн нэгэн нартаас халин одсон хайртай дотны хүмүүстээ хэлж амжаагүй үгсээ хүргэх, магадгүй харамсал тээж үлдсэн нэг нь сэтгэлийнхээ хүлээсийг тайлж тэнгэрийн оронд захидал болгон илгээж тайвшралыг олж байдаг.

Үлдэж буй хүмүүс, төрөл төрөгсөдийн ажил үйл бүтэх, өвчин зовлонгүй байх бүх шалтгаан нь бурхан болоочдоо хүндэтгэл үзүүлэх, хойдын буян үйлдэхэд байдаг гэж бурханы номд бий. Цаашид уламжлал болж явах энэ арга хэмжээ нь өөд болоочдоо дурсах, мөнх бусын зан үйлд хойч үе, залуусаа сургах, мэдлэгтэй болгох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 2 цагийн өмнө
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 4 цагийн өмнө
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 8 цагийн өмнө
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 22 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 23 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өчигдөр
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов Өчигдөр
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ Өчигдөр
Бага зэргийн бороо орно Өчигдөр
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 2026/06/04
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 2026/06/04