Ж.НОМГОНМАА: МОДЕРН БҮЖГИЙН ӨВӨРМӨЦ ОНЦЛОГООР ДАМЖУУЛЖ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН БУСДАД ӨӨРИЙГӨӨ ОЙЛГУУЛДАГ

О.Шүрэнцэцэг
2019/09/24

Хөгжлийн бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй ч бүжгийн урлагаар хэрхэн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж болдгийг энэ тоглолтоороо харуулна хэмээн ярьж буй залуу уран бүтээлч, Улаанбаатар чуулгын бүжигчин, СТА Ж.Номгонмаатай ярилцлаа. Тэрээр Монголын Урлагийн Зөвлөлөөс зарласан төслийн уралдаанд шалгарсан уран бүтээлч юм. Уг төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урлагаар дамжуулж нийгэмд дуу хоолойгоо хүргэх боломжийг олгожээ. Түүний удирдаж буй төсөлд тэргэнцэртэй дөрвөн бүжигчин хамрагдсан бөгөөд тэд энэ сарын 29-нд Улаанбаатар чуулгын тайзнаа "Аялал" нэртэй тоглолтоо толилуулах гэж байгаа юм.


Юуны түрүүнд танд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсанд баяр хүргэе.

Ж.Н: Баярлалаа. Өнгөрсөн долоо хоногт Монголын соёл урлагын ажилтны баярын өдөр тохиосон. Энэ өдөр энэ хүндтэй шагналыг хүртлээ. Маш их баяртай байна. Илүү олон зүйлийг хийж бүтээгээрэй гэж энэ шагналыг өгсөн болвуу гэж бодож байна.

Утсаар ярихад шагналаа авчихаад шууд л тоглолтын зураг авалт руу явна гэж байсан. Та бүхэн их шаргуу бэлтгэл хийж байгаа бололтой.

Ж.Н: Тиймээ. Ойрдоо маш завгүй л явна. Би чинь Улаанбаатар чуулгын бүжигчин. Ажлаа хийхээс гадна нэг төсөл дээр ажиллаж байгаа. Энэ төслийнхөө хүрээнд энэ сарын 29-нд тоглолт зохион байгуулах гэж байна. Ямар учиртай вэ гэхээр миний хувьд өнгөрсөн жил Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн "Соёл урлагийн залуу манлайлагч" хөтөлбөрт хамрагдсан юм. Энэ хөтөлбөр нь нийгмийн болон соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой. Өнгөрсөн жил Залуу манлайлагч хөтөлбөрийн төгсөгч, оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийт төгсөгчдийн дунд 6 сая төгрөгийн санхүүжилттэй төслийн уралдаан зарласан юм. Энэ төсөлд Монголын урлагийн зөвлөлийн 2011 оны төгсөгч Б.Төгөлдөр /балетын бүжигчин/, 2017 оны төгсөгч А.Жавхлантөгс/сэтгүүлч/, 2019 оны төгсөгч Ж.Номгонмаа /Улаанбаатар чуулгын бүжигчин/ Мөн Ёочин хөгжимчин Т.Өлзийжаргал гээд найзуудаараа хамтран оролцож орчин үеийн бүжгийн урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй залуусыг дэмжих манай төсөл шалгарсан юм. Ингэснээр тэргэнцэртэй иргэдэд бүжиг заах боломж бүрдсэн юм.

Тэргэнцэртэй иргэдэд бүжиг заана гэж байна. Ямар бүжиг зааж байгаа вэ? Тэргэнцэртэй хүн бүжиглэнэ гэхээр сонирхол татаж байна?

Ж.Н: Тиймээ бүх хүн л бүжиглэх боломжтой. Хэдийгээр тэргэнцэр гэх зүйлд хүлэгдэж алхаж болохгүй ч бусад эрхтнийхээ тусламжтайгаар бүжгийг маш гоё илэрхийлэх боломжтой. Модерн бүжгийн үл хязгаарлагдмал хөдөлгөөн, илэрхийллийн өвөрмөц онцлогоор дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн бусдад өөрийгөө ойлгуулах, олны анхаарлыг татаж чадна гэж бид үзэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн амьдралд өдөр тутам ямар нэг саад бэрхшээлтэй учирдаг. Гэхдээ тэд үзэл бодлоо илэрхийлэх, өөрийнхөөрөө байхад ямар нэг хязгаар үйлчлэх ёсгүй. Тэдэнд энэ заяамал эрхээ эдлэхэд урлаг чухал нөлөө үзүүлж чадна гэж бодож байна.

Хэчнээн залуусыг хамруулж байгаа юм бэ?

Ж.Н: Илүү олон залуусыг хамруулах хүсэлтэй байгаа ч энэ удаад 4 залуу л оролцож байна. Миний хувьд залуу хүн. Эдгээр мундаг залуус болон манай мэргэжлийн бүжигчидтэй хамтран тайзнаа бүжиглэнэ гэдэг маш сайхан байна. Хоорондоо маш гоё хоршиж зохицож байгаа шүү. Миний хувьд тэдний төсөөллийг модерн бүжгээр, үйл хөдөлгөөнөөр илэрхийлэх, бусдад өөрийгөө ойлгуулахад нь дэмжлэг үзүүлэх гэж хичээж байна. Тоглолтынхоо бүжгийг миний хувьд дэглэж бусад найман бүжигчин оролцож байна. Мөн хөгжмийн найруулгыг манай нөхөр Б.Мягмарбүрэнхүү хийж байгаа юм. Туслаж дэмжиж байгаа бүх хүмүүст баярласанаа илэрхийлмээр байна.

Модерн бүжгийн утга санаа энгийн хялбар байх нь ээ?

Ж.Н: Тиймээ модерн бүжгийн утга санаа энгийн хялбар байх бөгөөд тэргэнцэртэй хүмүүсийг хязгаарлагдахгүйгээр уран бүтээл байх болно. Мөн хүмүүсийн дотор оршиж буй шүүмжлэл, хэлэхийг хүссэн зүйлсийг бүжгийн урлагаар дамжуулан илэрхийлүүлэх зэрэг маш энгийн илэрхийлэлтэй байх ч, цаанаа гүн утга санааг агуулж буйгаараа онцлогтой.

Та модерн бүжгийн чиглэлээр гадаадад суралцсан учраас бүжгээ дэглэхэд илүү дөхөм байсан болов уу?

Ж.Н: Миний хувьд 2011 онд СУИС-ийг бүжгийн багш мэргэжлээр төгссөн. Үргэлжлүүлээд Улаанбаатар чуулгад бүжиглэж байгаа 2015 онд Солонгос улсын үндэсний урлагийн их сургуульд орчин үеийн бүжиг дэглээчээр мастер хамгаалаад өнгөрсөн жил ирсэн. Одоо үргэлжлүүлээд Улаанбаатар чуулгадаа ажиллаж байгаа. Энэ зунаас төслийнхөө хүрээнд модерн бүжгийн сургалтыг тэргэнцэртэй залуусд явуулсан. Тэргэнцэртэй иргэд, мэргэжлийн бүжигчид хамтдаа бэлтгэл сургуулилт хийж одоо тайзан дээр гарахад бэлэн болоод байна. Бид өдөр бүр л бэлтгэл сургуулалт хийж байна. Бид бүгд хамтдаа маш сайхан тоглолт хийхээр хичээж байна. Хэдэн залуус нэгдээд энэ ажлыг хийж байгаа болохоор мэдэхгүй, чадахгүй саад бэрхшээл зөндөө л тулгарч байна. Гэхдээ ямар ч байсан ард нь гарахын тулд бид шаргуу хөдөлмөрлөж байна. Хамгийн гол нь мэргэжлийн төвшний сайн тоглолт үзүүлэх юм. Энэ тоглолт нэг удаа болоод дуусах биш цаашид үргэлжлүүлэхээр бид төлөвлөж байгаа.

Та бүхний тоглолтод амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Ж.Н: Баярлалаа та бүхний ажилд амжилт хүсье. Тоглолт ирж үзээрэй. Хамтарсан тоглолт энэ сарын 29-нд Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 55 минутын өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 1 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 1 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 2 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 4 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 5 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 19 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 22 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 22 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 2025/06/21
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 2025/06/21
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2025/06/21
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20