НҮБ-ы Хүнс ба хөдөө аж ахуйн байгууллагаас улирал тутам гаргадаг тайланд Африк тивийн 31 оронд гаднаас хүнсний тусламж авах шаардлагатай хэвээр байгааг дурджээ. Хүнсний бүтээгдэхүүний дутагдалд ороход хүргэсэн үндсэн шалтгаан нь дотоодын зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайн гэж тус илтгэлд заасан байна. Хүнсний хомсдолд хүргэж байгаа хоёр дахь том шалтгаан нь бороо, хур тунадас хангалттай орохгүй байгаа явдал гэжээ. Бурунди, Камерун, Ардчилсан бүгд найрамдах Конго, Йемен, Нигер зэрэг улсуудад овог омог хоорондын эсвэл шашны ялгаанаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн өлсгөлөнгийн гол шалтгаан болж байна. Харин Кени, Судан, Этиоп, Сомали зэрэг Зүүн Африкийн орнууд хүчтэй ганд нэрвэгдсэний улмаас ургацын хэмжээ багассан нь өлсгөлөнд хүргэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна