АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцон үг хэлэхдээ БНХАУ-ыг "худалдааны шударга бус бодлого явуулж байна" гэж буруутган зэмлэсэн. Үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нь АНУ-д хандан Хятадын худалдааны бодлогын талаар заналхийлсэн, сүрдүүлсэн мэдэгдэл хийхгүй байхыг уриалсан тухай "Reuters" агентлаг мэдээлж байна. Гэхдээ Ван И нь аравдугаар сарын эхээр Вашингтонд болох худалдааны хэлэлцээг амжилттай болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Дональд Трамп ч хэдий Хятадын талаар эрс хатуу мэдэгдэл хийж байгаа ч мөн л Хятадтай худалдааны хэлцэл хийж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна