ХЭНТИЙ НАМРЫН БАЯР АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР 200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/26

Хэнтий намрын баяр арга хэмжээг 13 дах жилдээ амжилттай зохион байгуулагдаж, 18 сум, 5 тосгоны 300 гаруй иргэн аж ахуйн нэгжүүд оролцож, 2 хоногийн дотор 200,0 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ. Хэнтий намрын баяр арга хэмжээг жил бүр зохион байгуулсны үр дүнд өнгөрсөн жил 10 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр нэмэгдсэн бол энэ удаад Хэрлэн суманд витаминжуулсан цай, артишок, зөгийн бал, Бор-өндөр суманд гоо сайхны бүтээгдэхүүн, Цэнхэрмандал суманд цэвэр чацарганы шүүс, айраг, Дадал суманд Гишүүний хатаамал зэрэг бүтээгдэхүүнүүдийг шинээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Мөн Дэлгэрхаан сумын Монгол Хучир сав баглаа боодлоо шинэчилж, Биндэр сумын сараана брэнд нэр төрлөө олшруулж зөгийн балаар гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүн хийж эхэлжээ. Батноров сүү цагаан идээний багц бүтээгдэхүүн гаргажээ. Мөрөн суманд Герман зөвлөхтэй хамтран европ технологиор ямааны сүүгээр бяслаг хийсэн нь онцлог байлаа. Энэ мэтчилэн маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд шинээр нэмэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20