Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Хилийн цэргийн 0146 дугаар ангийн офицер, 31 настай М, ахмад цолтой, 29 настай Б-тэй хамтран эмэгтэй ажилтнаа бүлэглэн хүчирхийлж, бэлгийн дур хүслээ удаа дараа хангасан жигшүүрт хэрэг энэ сард бүртгэгджээ. Хохирогч эмэгтэй тус ангид ажилд орсноосоо хойш гурван жилийн хугацаанд уг хэргийн талаар бусдад хэлж чадалгүй, хүчирхийллийн дарамтад байсан аж. Тус хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 2019.09.25-нд хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад өргөдөл өгсний дагуу энэ хэрэг ил болж, шалгагдаж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна