ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/10/01

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Дохио!!! Өнөөдөр Төв аймгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд, Хэнтийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

Улаанбаатарт үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө эрс сэрүүсч 8-10 хэм дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд зарим газраар нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүсч, цасан болон шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

09-р сарын 30-ны 20 цагаас 10-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Баруун аймгийн нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Сэрүүсч Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр 15-20 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, бусад хэсгээр 8-13 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 13-18 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө сэрүүсч 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 02-06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-р сарын 2-нд зарим газраар, 3-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-р сарын 2-3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 5 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07