Л.ЭЛДЭВ-ОЧИР: МАНАЙ НАМЫН ХЭДЭН НӨХӨД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/10/03

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр батална гэсэн мэдээлэл байна. Энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар тодорхой ярилцав уу. Хувь гишүүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхтэй холбоотойгоор МАН-ын бүлэг нэг удаа хуралдсан. Тодорхой шийдэлд хүрээгүй. Гишүүдийн хувьд хоригийг хүлээж авахгүй гэсэн саналтай нь олон байна. Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн анхны хэлэлцүүлэг эхлэх үеэс л байр сууриа хатуу илэрхийлсэн

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийвэл заавал Ард түмний санал асуулгаар батлахгүй бол болохгүй гэсэн байр суурьтаа хатуу зогсож байгаа. Сүүлийн үед манай бүлгийн зарим нөхөд Ерөнхийлөгчтэй үгсэн зөвшилцөх, хуйвалдах маягаар хоригийг хүлээж авах шинжтэй нөхцөл байдал бий боллоо. Гишүүдийн санал зөрүүтэй байгаа учраас бүлгийн хурлаар хэлэлцэж, олонхын саналын дагуу асуудлыг шийдвэрлэх нь зөв.

бол манай намын хэдэн нөхөд АН-ын зөвлөлийнхөнтэй хуйвалдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах магадлал бий. Хуйвалдаан гараад байгаа учраас зориуд ингэж хэлээд байгаа юм шүү. Энэ асуудлыг олонхын шийдвэрээ дагаж, чуулганы хуралдаанаар шийдвэрлэсэн нь зөв.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал ямар нөхцөл байдал үүсэх вэ. Зарим гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ гэнэ. Зарим нь Ерөнхийлөгч төсөлд бүхэлд нь хориг тавьсан учраас буцааж задална гэж байна?

-Төслийг задалбал хэзээ ч цэгцэлж чадахгүй. Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал, УИХын чуулганаар гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Нөгөө талаар Ард нийтийн санал асуулгыг ирэх онд УИХ-ын ээлжит сонгуультай хамт явуулъя гэсэн санал ч байна. Энэ тухай одоо ярьж байгаа. Маргааш (өнөөдөр) бүлгийн хурлаар хэлэлцэнэ.

Бүлгийн хурал олонхын шийдвэрээ дагана. Олонхын шийдвэрийг сөрсөн, хуйвалдаан зохион байгуулж буй нөхдүүдэд намаас хариуцлага тооцох асуудлыг ярих нь зөв байх. Ингэхгүй бол бүлгээрээ санал нэгдсэн асуудлыг чуулганы хуралдаанаар унагаадаг жишиг тогтчихоод байна. Гишүүдээ цэгцэлж базахгүй бол болохгүй байна. Би энэ саналаа ч бүлгийн хурлын үеэр хэлнэ.

-МАН-ын гишүүд Ерөнхийлөгчтэй хуйвалдаж байна гэлээ. УИХ-ыг тараах санаачилгыг 40 гаруй гишүүн дэмжсэн гэсэн мэдээлэл бий. Энэ асуудалд бас танай бүлгийн гишүүд Ерөнхийлөгчтэй хуйвалдсан юм уу. Хүмүүсийн санаа бодол ямар байгааг тандав уу?

-Ерөнхийлөгч УИХ-ыг тараана гэж хоёр, гурван удаа мэдэгдэл хийсэн. Цаашдаа энэ УИХ үйл ажиллагаа явуулахад чадамж талаасаа хэцүү болж байна л даа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс өөрсдийнхөө оруулсан саналуудыг дэмжүүлэх гэж янз бүрээр үзлээ. Хэрвээ тэдний оруулсан саналыг дэмжихгүй бол дараагийн улс төр хатуу шүү гэдэг анхааруулга өгөөд байгаа юм. Энэ үүднээс намрын чуулган маш хүнд нөхцөлд хуралдана.

-ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар барьцаалсан гэж хэлээд байна уу?

-Хууль хяналтын байгууллагуудаас зохион байгуулалттайгаар гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах байх. Үүгээр далимдуулж сөрөг хүчин болон Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах асуудлыг давтан гаргах байх. УИХ-ыг тараах эрх нь өөрт нь байдаг. Энэ үүднээс цаг хугацаа хүндрэхээс өмнө тарчихвал яасан юм бэ гэсэн байдлаар гишүүд санал солилцсон.

Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр 40 орчим гишүүн гарын үсэг зурсан гэсэн. Шинэ УИХ-ыг бүрдүүлэхгүй бол одоогийн УИХ-ын чадамж нь хүнд байна гэсэн. УИХ-ын дарга нь хүртэл тарсан ч болно гэсэн байдлаар мэдэгдэл гаргачихсан. Тиймээс тарвал яасан юм бэ гэдэг байдлаар гарын үсэг цуглуулж үзлээ.

Харин энэ санал яагаад ч гишүүдийн гуравны хоёрын босгыг давахгүй юм байна. Тиймээс бүлгийн хурлын үеэр энэ асуудлыг дахин ярихгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгэхээр МАН-ын гишүүдийн санаачилгаар УИХ тарна гэдэг асуудал ингээд хаагдаж байгаа юм. Оны өмнө ба он гараад УИХ тар гэдэг шахалт их ирнэ. Үүнийг хэрхэн даван туулах нь намын гишүүдийн эв нэгдэл, нягтралаас хамаарах юм.

-АН-ынхан тойргууддаа ажиллаж чадаагүй учраас одоо сонгууль явуулбал МАН-д ашигтай гэж байсан. Таны хувьд ямар бодолттой байсан бэ?

-Хэрвээ ээлжит бус сонгууль явуулбал, ямар нөхцөл байдал үүсэх вэ. Улс орны эрх ашиг талаасаа ямар шийдвэр гаргах нь зөв бэ гэдгээ бодож үзэх ёстой. Ээлжит бус сонгууль нь улс орны эрх ашигт тийм ч тааламжтай гэж харагдаагүй.

Үүнийг далимдуулж засаглалын хэлбэрийг ард нийтийн санал асуулгаар асууна гэнэ. Ерөнхийлөгч ард түмнийг турхирч улс оронд эмх замбараагүй байдал үүсгэж, засаглалын хэлбэрийг өөрчлөх магадлал өндөр байна. Тиймээс энэ нь улс орны эрх ашгийн хувьд таарамжгүй зүйл. Харин намуудын хувьд нэр дэвшигчдийн сурталчилгаа хуулийн хугацаатай учраас аль талд нь илүү ашигтай гэсэн зүйл байхгүй. Ээлжит бус сонгууль явуулбал нийгэмд тогтворгүй байдал үүсэх аюул байгаа учраас больсон.

-Та Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг биз дээ?

-Би Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэггүй.

Гэхдээ байнга боддог юм. Ер нь хоёр хөрш нэг хүний засаглалтай болчихлоо. Тэгэхээр Монголд Ерөнхийлөгчийн засаглал ямар вэ гэдгийг байнга боддог. Сайн Ерөнхийлөгчийн ачаар хөгжсөн улс орнууд бий. Эсрэгээрээ муу Ерөнхийлөгч улс орноо самарсан жишээ ч бий. Үүнийг бид сайн бодох ёстой. Засаглалын хэлбэрийг хэзээ ч бодлоосоо салгаж болохгүй. Аль алийг нь эргэцүүлэн бодох нь чухал.

-Ирэх оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэсэн мэдээлэл бий. Та холимог тогтолцоог дэмжиж байгаа юу?

-Одоо мөрдөж байгаа Үндсэн хуулиар мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахыг баталгаажуулсан байдаг. Манайхан хуулийг гуйвуулж, дураараа янз бүр болгож үзсэн. Пропорциональ тогтолцоог хуульд тусгахаар үзсэн ч Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон.

Одоо мөрдөж байгаа хуулиар ч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ч мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах зохицуулалттай байгаа. Мажоритар бол Монгол Улсын хөрсөн дээр буусан хамгийн зөв тогтолцоо. Холимог болгож хэзээ ч болохгүй. Улс төрийн намын удирдлагууд, хоёр том намын олон жил дарга хийсэн хүмүүс ард түмнээс санал авахгүйгээр УИХ-д суух замаа нээх гээд л ард түмний толгойг угаагаад байгаа юм.

Жижиг мажоритарыг жалга довны үзэл гаргадаг, төсвийг үрэн таран хийдэг гэж шүүмжилдэг. Энэ бол зүгээр л шалтаг, шалтгаан бол биш. Ер нь Монгол Улс бүрэн бүтэн байхын тулд яг одоогийн засаг захиргааны зохион байгуулалтаараа, 330 сум зайлшгүй байх ёстой. Ингэж байж төрийн бодлого тэнд хүрнэ.

Төрийн бодлогыг тухайн сум, багаас сонгогдсон гишүүнээр дамжуулан хүргэх хэрэгтэй. Сум, багт төрийн бодлого хүрч, хөгжүүлэхгүй юм бол иргэд нь хөгжилтэй бүс рүү шилжиж, нутаг нь эзгүйрнэ. Эзгүйрсэн нутгийг хэн нэгэн түрэмгийлэхэд амархан болно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоохоор тусгаагүй бил үү?

-Энэ заалтыг оруулж ирсэн. Одоо мөрдөж байгаа хуулиар сонгууль явуулах журмыг хуулиар тогтооно гэж байгаа. Харин гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд сонгууль явуулах журам, тогтолцоог хуулиар тогтооно гэж оруулсан байсан.

Бид анхнаасаа тогтолцоо гэдэг үгийг оруулахгүй гэж ярьж, хэлэлцүүлгийн явцад хасуулсан. Ерөнхийдөө тогтолцоо гэсэн үг орсон бол эрх баригч нам бүр сонгууль болохоос нэг жилийн өмнө тогтолцоог өөрчилж, эмх замбараагаа алдана. Тиймээс тогтолцоо гэдэг үгийг нь хассан юм. Холимог тогтолцоог хуульд тусгуулах үүднээс "76 гишүүний тойргийг баталгаажуулж өгье" гэж хүүхэд хуурч байгаа юм шиг зүйл ярьж байна лээ.

Үлдсэнийг нь жагсаалтаар сонгож, 108 гишүүнтэй болно гэж байгаа юм. Ийм уваагүй, заваан зүйл хийдэг нөхдүүд их бий. Ялангуяа АН-д байна. Манай намд ч бий. Олон жил улс төрд явсан, одоо сонгогдохгүй гишүүд жагсаалтаар УИХ-д сууна гэсэн бодолтой байна. Ийм байж огт болохгүй. Тиймээс сонгуулийн тогтолцоог цаашид дахиж яриад ч хэрэггүй.

-Та Бэлчээрийн тухай хуулийг санаачилж байгаа гэсэн. Орон нутагт хамгийн тулгамдаж байгаа асуудлын нэг нь яалт ч үгүй бэлчээрийн асуудал байна. Бэлчээрээ булаацалдаж нэгнийхээ аминд хүрсэн хэрэг ч гарлаа. Бэлчээрийн асуудлыг таны санаачилж буй хуулийн төсөлд хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

-1994 оноос бэлчээрийг зохицуулах зайлшгүй шаардлага бий болж эхэлсэн. Үүнээс хойш байнга хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулдаг ч, хуулиа өргөн барьж чадаагүй өдийг хүрчээ. Өнгөрсөн жил энэ асуудлыг нэлээд далайцтай хөөцөлдөж, Бэлчээрийн тухай хуулийн төсөл өргөн барихаар болсон. Тодорхой зохицуулалтыг тусгаж, Засгийн газар өргөн барих байсан юм.

Гэтэл өдийг хүртэл өргөн барьсангүй. Үүнд улс төр нөлөөлөөд байна. Нийт малчдын 86 хувь нь бэлчээрээ хуулиар зохицуулах нь зөв гэдгийг дэмждэг. Бэлчээрийг тодорхой хэмжээний төлбөртэй болгож, төлбөрийг нь улсын төсөвт хураалгах биш сум, орон нутаг, багтаа захиран зарцуулдаг байх гол концепцтой.

Өөрөөр хэлбэл, татварынхаа мөнгөө өвөлжөө, хаваржаа, худаг, ус гаргахдаа зарцуулдаг болъё гэсэн санаа. Үүнийг судалгаанд оролцсон малчдын 86 хувь нь дэмжсэн. Үлдсэн 14 хувь нь хэзээ ч бэлчээрийг хуулиар зохицуулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ 14 хувийнхны нөлөөлөлд автаж, Засгийн газар хуулийн төслөө өргөн барихгүй, цаг хугацаа алдаад байна л даа. Өөрөөр хэлбэл, бэлчээрийг төлбөртэй болгох хууль гаргасан нам ард түмнээс дэмжлэг авахгүй гээд байгаа юм. Би өчигдөр (уржигдар) Г.Тэмүүлэн гишүүнтэй ярилцсан. Хэрвээ Засгийн газар хуулийн төслийг өргөн барихгүй бол бид өргөн барихаар болсон.

Хуулийн төслийг намрын чуулганаар амжихгүй бол хаврын чуулганаар батлуулахын төлөө ажиллана.

Эх сурвалж: Б.ЦЭНД-АЮУШ, ҮНДЭСНИЙ ШУУДАН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 18 минутын өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 24 минутын өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 42 минутын өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 1 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 2 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 2 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 6 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 7 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Хүүхдийн парк ажиллаж эхэллээ Өчигдөр