​ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ШИНЭ ДАРГАД БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГИЙГ НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/03

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байсан генерал А.Ганбат хэд хоногийн өмнө өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн талаар бид мэдээлсэн. Тэрбээр эрүүл мэндийн хувьд цаашид үүргээ гүйцэтгэх боломжгүй боллоо гэсэн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргад томилуулахаар бригадын генерал Д.Ганзоригийн нэрийг оруулж ирлээ. Бригадын генерал Д.Ганзориг нь ОХУ-д цэргийн дээд сургууль төгссөн. АНУ-д явган цэргийн офицерийн хоёр шатны дамжаа дүүргэсний зэрэгцээ Зэвсэгт хүчний 150, 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны удирдагч, Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, ҮАБЗ-д мэргэжилтэн, Зэвсэгт Жанжин штабын орлогч, Ажиллагааны удирдлагын газрын дарга зэрэг албан тушаал эрхэлж, Зэвсэгт хүчний салбарт тасралтгүй 29 жил алба хаасан байна. Түүний төрийн тусгай албанд мэргэшсэн байдал, ажлын туршлагыг харгалзан томилох асуудлыг хэлэлцээд, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Хуралдааны үеэр гишүүд, өмнөх дарга А.Ганбат хэдхэн сар ажилласан. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хэдхэн сар ажиллаж үзээд, дамжин өнгөрдөг албан үүрэг биш. Болохгүй бол эрүүл мэндийн шалтгаанаар гээд ажлаа өгчихдөг байж таарахгүй. Маш чухал энэ албыг удирдахаар шийдсэн бол тогтвор суурьшилтай ажиллах хэрэгтэй хэмээн санал хэллээ. Мөн хуулиараа цэргийн албан хаагч улстөрийн зорилготой үйл ажиллагаанд нэгдэж болохгүй учир улс төрөөс ангид, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг захиж байлаа.

Н.ӨНӨРЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 16 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20