Баянгол дүүргийн 20 дугаар хороо "Стийл энд Конкрийт" ХХК-ийн бетон хийцийн үйлдвэрийн халаалтын зуухны ашиглалтаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн байдалд хяналт шалгалт хийв. Шалгалтаар тус үйлдвэр нь тусгай зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс хэрэглэн үйл ажиллагаа эрхэлсэн тул зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэргийг хялбаршуулан шийдвэрлэж, зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны 1 заалт бүхий албан даалгавар өгч ажиллалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна