Шахмал түлшинд хордсон гэх иргэдийн хэрэглэсэн 24 түлшний дээжээс шинжилгээнд хамруулсан. Геологийн төв лабораторид 11 дээж, Ашигт малтмалын төв лабораторид 12, гаалийн төв лабораторид нэг нийт 24 дээж шинжилгээнд өгсөн байна. Геологийн төв лабораторийн хариу хараахан гараагүй бөгөөд бусад лабораторийн дүгнэлт бүгд хэвийн гарчээ. Гаалийн лабораторид барьцалдуулагчыг шинжлүүлэхэд экологийн цэвэр бүтээгдэхүүн болох цардуул мөн гэсэн дүгнэлт гарсан байна. Цаашид ОХУ-ын Эрхүү хот руу дээж хүргүүлж шинжлүүлэхээр бэлтгэжээ. Даваа гаригт БНСУ, БНХАУ-руу дээжийг шинжлүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна