Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өөрийн хүсэлтээр өнгөрсөн дөрөвдүгээр сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл хагас жил шахмын хугацаанд эзэнгүй байсан Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорыг томилсон байна.
2017 онд нийслэлийн хяналтын прокурор, 2018 онд ахлах прокурорын албан хашиж байсан Ш.Нямдорж ийнхүү Ерөнхий прокурорын албанд очлоо. Түүнийг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тушаалаар томилжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна