Угаарын хийн хордлогод өртсөн 16 хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан байна. Харин өнөөдөр буюу 2019.10.07-ны өдрийн 09.00 цагийн байдлаар зургаан хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн нэг нь эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ үйлчилгээ авч байгаа юм байна. Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж, угаарын хийн хордлогод орсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Иймд иргэд та бүхнийг эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна