ЭНЭ САРЫН 04-НӨӨС ХОЙШ 122 ХҮН УГААРЫН ХИЙНД ХОРДОЖ ЗУРГАА НЬ АМИА АЛДЖЭЭ

10-р сарын 08-нд, 15:42 цагт

Угаарын хийнд хордох иргэдийн дуудлага тасрахгүй байгаа талаар албаныхан ярьж байгаа юм. Тэгвэл энэ сарын 04-нөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 61 өрхийн 122 иргэн угаарын хийнд хордож эмнэлэгийн байгууллагад ханджээ. Харин зургаан иргэн угаарын хийнд хордож гэртээ байхдаа харамсалтайгаар амиа алдаад байна.
Сэтгэгдэл
