​ЦАГААН ОРДНЫ АЖИЛТНУУДЫН ПОЛИГРАФААР ШАЛГАНА

О.Шүрэнцэцэг
2019/10/09

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп Цагаан ордны ажилтнуудын дундаас тагнуул хийсэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл дамжуулсан этгээдийг илрүүлэх шинэ арга бодож болсон тухай өндөр албан тушаалтнууд "Politico"-д мэдэгдсэнийг уламжилжээ. Трамд нь ажилтнуудаа полиграф буюу "худлыг мэдрэгч" гэж нэрлэдэг төхөөрөмж ашиглахаар санал болгоод байгаа тухай "Politico" мэдээлж байна. Украйны Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярьсантай холбоотой ээдрээ үүсэхэд тэрээр ийм санал гаргасан аж. Тухайн үед Трампын захиргаанд ажилладаг хоёр ч ажилтан Зеленскийтэй хийсэн яриаг нууцаар чагнаж, дараа тэр тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тарааснаар Конгресс дахь Ардчилсан намын олонх импичментын ажиллагаа эхлүүлээд байгаа юм. "Politico" сонинд мэдээлэл өгсөн өндөр албан тушаалтан нь "Цаадах чинь хэвлэлийнхэнтэй хэн харилцсаныг мэдэхийн тулд бүх ажилтнуудыг полиграфт оруулахыг хүссэн" гэжээ. Үүний өмнө дуулиан тарьсан мэдээлэл хэвлэлд алагдагдах болгонд Трамп галзуурах дөхөж, бүгдийг полиграфаар шалгах тухай ярих болсон юм байна. Үүнээс болоод Цагаан ордны зарим ажилтан нууц мэдээлэл холбогдсонд ямар ч хамааралгүй гэдгээ нотлох үүднээс сайн дураар полиграфаар шалгуулах хүсэлт гаргаасан гэдгийг ч "Politico" сонин олж мэдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 7 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 7 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 8 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 8 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 8 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 10 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 11 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 11 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 12 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 14 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 15 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21