Б.ХУРЦ НАРЫН ЕСӨН ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ

О.Шүрэнцэцэг
2019/10/09

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүн холбогдох бусдыг эрүүдэн шүүсэн, эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан, оролцсон гэх эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр 10 цагт Төв аймгийн Зуунмод хотын сум дундын шүүхэд болсон юм.

Мэдээллийг эргэн сануулахад Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133-р зүйл анги буюу "Хууль бусаар эрүүдэн шүүсэн", "Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн" хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Анхан шатны шүүх хуралдаанаас "Хэргийн нотлох баримт хангалтгүй" хэмээн үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичээд байсан юм.

Прокурорын эсэргүүцлийг өчигдөр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцлээ. Шүүхээс эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэгт буцаасан байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20