​ПУТИНЫ ТӨРСӨН ӨДРИЙН ТУХАЙ УНШИГЧИД

О.Шүрэнцэцэг
2019/10/09

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимирович Путин хэдхэн хоногийн өмнө 67 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тэрээр төрсөн өдрөөрөө Сибирь нутгаар аялсан тухай бичлэгийг Оросын мэдээллийн агентлагууд тараасан. Үүний дараа Өрнө ба Дорнын хэвлэл мэдээллийн бүх л том агентлагууд энэ талаар янз бүрийн нийтлэл гаргасан. Харин уншигчид нь янз бүрийн сэтгэгдэл бичсэнийг Оросын "Иносми" сайт түүвэрлэн орчуулсныг хүргэж байна.Уншигчдын сэтгэгдэлд юу ч гэж хандаж болох ч энэ тухай дэлхийн хамгийн хүчирхэг хүнийг эргэн тойронд тасралтгүй явж байгаа муулах ба магтах гэсэн мэдээллийн дайны бүтээгдэхүүн гэдэгтэй бүгд санал нийлэх байх.

"Fox News" сайт

"Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдрийн аялал нь уламжлал жүжиглэлттэй зохиомол зургуудыг багтаажээ.Гэхдээ энэ удаа цамцаа тайлсангүй" гэсэн гарчигтай нийтлэлд уншигчдын бичсэн сэтгэгдэл

Gesunde

Тийм ээ! Путин үхэх хүртлээ Оросын Ерөнхийлөгч байх бие сайтай байгаа юм байна.

Diorr

Хятадын Улаан панда гэдэг найз нь түүнд ямар бэлэг өгсөн, сонирхолтой юм? "Хятад маягаар хийсэн гахайн томуу"-г бөөрөнхий махтай хамт өдрийн хоолонд өгсөн болов уу?

Commonsense2u

Путин хий гишгээд ганц ясаа ч гэсэн хугалсан гэж найдъя.

JoshuaV

Путин 67 настай ч эрүүл саруул ухаантай, бие сайтай хүн хэвээр байна. Одоо дэлхий дээр байгаа хамгийн хүндлүүштэй чадвартай удирдагч байх.

Stredbird

Путин төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй!

Easyspeak

…тэгээд бас артерийн судсанд нь бөглөөс үүсгэдэг нэг тийм бялуу идээрэй!

Deplorable19

Ардчилсан нам нь Путины оршин тогтносон ямар ч үеэс илүүтэйгээр Америкт аюул учруулж байна.

Huh???

Танай хүнийг сонгуулсан болохоор чи Путинд хайртай юм бололтой. Тийм болохоор цаадхыгаа Ардчилсан намын хэн нэгнийг дэмжих хүртэл чи түүний эсрэг зүйл хийхгүй. Харин тийм юм болбол чи түүний насанд туршдаа үзэн ядаж явсан хүн болж жүжиглэнэ.

3129_people

За, тийм ээ, Путин ийм зураг авахаар манай хэвлэлүүд зохиомол, жүжиглэлттэй гэж нэрлэдэг. Харин "миллениал" үеийн хүмүүс яг адил фото байршуулахаар тэр фотог нь "сэлфи" гэдэг.

Just Tryin

Толгойдын орой дээр нисдэг тэргээр ирсэн бололтой. Гутал дээр, ялангуяа улан дээр нь толбо ч алга. Ганц алга!

" The Times"

"Путин 67 насныхаа төрсөн өдрөөр "аагаар салхинд яваа хүн" стилийн хувцасны загвар үзүүлдэг хүнээр ажиллаж байна" гэсэн гарчигтай нийтлэлийн дор уншигчдын үлдээсэн сэтгэгдэл.

Sparcatus

Нарциссист!

It'sme

Оросын сэтгүүлч: "МистерПутин манайх хэзээ эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох вэ?". Путин хэсэг бодсоноо хариулж байна гэнэ "Намайг эмэгтэй хүн болохоор".

Wiremujones

Надад малгай нь таалагдаж байна! Манай тэтгэврийнхэн Австрали явахаараа яг иймийг өмсдөг.

Matthew Martin

Нэг инээдтэй коммент яг бичих гэж байгаад дараа нь гэнэт энэ эрийн гар цусанд будагдсан гэдгийг саналаа. Сталин биднийг "Сайн санаат Жо авга ах" болж хангалттай удаан тэнэгтүүлсэн. Харин бид одоо энэ дарангуйлагчийн жинхэнэ мөн чанарыг санаж байх ёстой.

Chutimon Phasuk

Энэ яасан юм, Эверест дээр гараа юу? Алсан баавгайнууд нь хаана байна? Хуйхыг нь нүцгэн гараараа хуулсан биш билүү?

Lukasz Sikorski

Мөн дөө, хүчтэй удирдагч ингэж харагддаг гэсэн! Аягүй бол замаараа ойролцоо байдаг хэдэн "гулаг"-аар шагайгаа биз. Оросын тухай өөдрөг үзэлд нь хангалттай идэвх санаачилгатай ханддаггүй хүмүүсийг хорьдог тэр газруудаар.

Joebananas

Энэ малгай гарцаагүй хог дээр хаягдах ёстой! Өмссөн толгой нь ч мөн адил тийшээ явбал сайн.

Csp

Яасан их зоригтой комментууд вэ. Хэдэн мянган бээр эсвэл ганцхан товших зайнд суучхаад зоригтой байх мундаг тийм ээ?

Yankee

Ардчилсан оронд амьдарч байсан бол шууд улаан нүүрэн дээр нь хэлж болох байсан л даа.

Peter Jordan

Жил ирэх тусам нүүрнийх нь арьс улам л таталдаад байх юм. Дараа нь хөхөндөө мэс засал хийлгэх байх.

Wiremujones

Наад чинь л асуудал байхгүй юу. Ойрхон байгаад ийм зүйл хэлбэл шууд хуйхгүй болно шүү дээ.

" Daily Mail"

"Путин Сибириэр аялахдаа хүртэл өөрийн тухай сайхан сэтгэгдэл үлдээж чадах юм" " гэсэн гарчигтай нийтлэлийн дор уншигчдын үлдээсэн сэтгэгдэл.

Henry Wilson

Путин Орос орны тухай тулалдаж байгаа, манай Өрнөдийн удирдагч нар ч адил зүйл хийгээсэй гэж их үздэг.

Whiteshieldplaza

Архи, пиво, хүүхэн ч байхгүй, гриль дээр шарсан мах ч байхгүй. Гунигтай юм бишүү Влад гуай. "Би нарс модтойгоо хамт" гэдэг стилийн зураг юм биз дээ.

Badg3r

Зураг дээр ойлгомжтой, тод дүр зураг гарч. Энэ хүнийг төгс байдлаас хол гэдгийг бид мэдэх ч улс орныхоо төлөө ядаж юм хийх гэж хичээж байгаа юм даа.

LoveDaisy

За алив, сайхан сэтгэгдэл төрж байгаа тухай бушуу ярь, үгүй бол...эндээс цаашаа зөвхөн Сибирийн тундр л бий шүү.

RockVegas

Хамгийн хэрэгтэй үед ойр хавьд нь боломжийн баавгай яагаад байдаггүй билээ?

AllGoes

Төрсөн өдрийн мэнд, мистерПутин. Сайхан харагдаж байна.

LilianaBey

Хөөе, энэ Америк дахь Путиныфэнүүд болж жүжиглээд байгаа орос тролллууд аа, та нарыг илрүүлэх дэндүү хялбар юм!Трампын талыг баримтлагч ч бай хамаагүй, нэг ч ЖИНХЭНЭ америк хүн хэзээ Путины тухай зусардсан коммент бичихгүй. Гэхдээ нөхдүүд ээ, та нарыг суманд хандсан ч чи баярлалаа, зугаацуулсан чинь баярлалаа. Та нар бол жинхэнэ алиалагчид.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 1 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 2 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 3 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 3 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 3 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 4 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 19 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 19 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 20 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 21 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 22 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр