Сайжруулсан түлш хэрэглэсэн иргэд угаарын хийд хордож зургаан ч хүн амь насаа алдаж, хордлогод орсон харамсалтай явдал гарсаар л байна. Тодруулбал, өчигдөр орой буюу энэ сарын 8-ны өдрийн 07 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 62 настай эрэгтэй угаарын хийнд хордож нас баржээ. Түүний хүү 25 нас эрэгтэй Г нь угаартсан байж болзошгүй байдалтайгаар Цэргийн нэгдсэн Эмнэлэгт одоо хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Аав хүү хоёр гэртээ гал түлж угаарын хийнд хордсон гэх хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст нь шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна