​АНУ-ААС ВЕНЕСУЭЛИЙН СӨРӨГ ХҮЧИНД 98 САЯ ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

О.Шүрэнцэцэг
2019/10/10

АНУ –ын Засгийн газар нь Венесуэлийн сөрөг хүчинд дэмжлэг болгон 98 сая долларын өгөхөөр болсон тухай сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Тус мэдэгдэлд "Ерөнхийлөгч Трампын захиргаа ба түр Ерөнхийлөгч Хуан Гуйадогоор удирдуулсан Венесуэлийн бүгдээр хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газар нь хоёр талт гэрээ байгуулж, энэхүү гэрээний дагуу Николас Мадурогийн хууль бус дэглэмийн бий болгосон хүмүүнлэгийн хямрал ба сүйрэл ба эмх замбараагүй байдалтай хийх тэмцлийн хүрээнд Венесуэлийн эрх чөлөө ба эх орноо сэргээх тэмцэлд зориулан 98 сая долларын тусламж үзүүлэхээр боллоо" гэсэн байна. Энэ мөнгөөр хараат бус мэдээллийн хэрэгслийг дэмжих, иргэний нийгэм дэх хүний эрхийг дэмжих ажиллагаа явуулах юм байна. Гэрээг АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг USAID-ын захирал Марк Грин ба Венесуэлийн сөрөг хүчний АНУ дахь төлөөлөгч Веккью нар байгуулжээ. Ингэснээр АНУ-ын зүгээс Венесуэлийн сөрөг хүчнийг дэмжихэд нийт 568 сая долларын тусламж үзүүлж байгаа юм. НҮБ-ын мэдээгээр Венесуэлийг 4 сая гаруй хүн орхин хил залгаа орнууд руу дүрвэн гарчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20