​ТУРК УЛСЫГ ОРОСООС С-400 ХУДАЛДАН АВСНААР АНУ-ЫН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/10/10

АНУ-ын Сенатын гишүүд Турк улсыг Оросоос С-400 худалдан авсан явдлыг АНУ-ын дайснуудыг хориг арга хэмжээгээр эсэргүүцэх хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тухай "Twitter"-ээр дамжуулан мэдэгджээ. АНУ-ын Сенатын гишүүд болох Крис Ван Холлен, Линдси Грэм нар нь Туркийн хийсэн үйлдлийг Америкийн хуулийг зөрчсөн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг уриалав. Хэрэв тэдний саналыг бусад дэмжиж, Америкийн "CAATSA" хуулийг Турк зөрчсөн гэж албан ёсоор мэдэгдвэл мэдэгдсэнээс 180 хоногийн дотор Туркийн эсрэг улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээ авах ёстой болох юм. Туркийн эсрэг авах хориг арга хэмжээний дотор цэргийн тусламж үзүүлэхээ зогсоох. Америк нь Оростой зэвсгийн наймаа хийсэн бүх улс орныг өөрийн "CAATSA" хуулийг зөрчсөн гэж үзээд хориг арга хэмжээ авна гэдгээ сүрдүүлдэг болсон. Хятадыг С-400 худалдан авсан гэж Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтнуудынх нь эсрэг хориг арга хэмжээ авсан. Мөн Энэтхэгийн С-400 авах гэрээ байгууллаа гэж "CAATSA" хуулийн дагуу хориг арга хэмжээ авахаар сүрдүүлж байгаа юм. ОХУ нь энэхүү "CAATSA" хуулийг зэвсгийн зах зээл дээр шударга бус өрсөлдөөн явуулах арга мэх төдий гэж мэдэгдэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20