САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШТЭЙ ХОЛБООТОЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЛИЙГ ӨДӨРТ ХОЁР УДАА ТОГТМОЛ МЭДЭЭЛНЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/10

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хийнд иргэд хордоод байгаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөр бүр 10:00, 16:00 цагуудад холбогдох байгууллагуудаас тогтмол албан ёсны мэдээллийг хүргэж байна.


Аравдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагаас аравдугаар сарын 9-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд нийт 60 өрхийн 135 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Үүний 80 нь насанд хүрэгчид, 55 нь хүүхэд байна. Нийслэлийн Түргэн тусламж 54 өрхийн 122 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 38 хүүхэд эмчилгээнд хамрагдсан. Мөн 17 хүүхдэд гэрээр зөвлөгөө өгсөн байна. Одоо гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн 60 хувь нь хордлогын төвд эмчилгээнд хамрагдаж, 20 хүнд гэрээр зөвлөгөө өгсөн. Хордлогын төвд одоо долоон хүн хэвтэн эмчлэгдэж байна. Аравдугаар сарын 8-ны 21:00 цагаас өнөөдрийн 06:00 цаг хүртэл нийт 103-ын дуудлагаар дөрвөн өрхийн угаарын хийн хөнгөн, хүнд хэлбэрийн арван хүн үйлчлүүлсэн. Үүний тав нь насанд хүрэгч, тав нь хүүхэд байна" гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас угаарын хийн хордлогод өртсөн өрхүүдийн хэрэглэж байсан шахмал түлшнээс дээж аван шинжлэхэд ямар нэгэн стандарт зөрчигдсөн зүйл гараагүй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн болон дүүрэг, хороодын төрийн албан хаагчид 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, иргэдэд сайжруулсан шахмал түлшнийн галлагааны талаарх зөвлөгөө мэдээллийг гэрт нь хүргэж ажиллаж байна" гэдгийг онцолж хэллээ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд мэргэжлийн байгууллагуудаас иргэд, олон нийтэд хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан өөрсдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахын тулд сайжруулсан шахмал түлшний галлагааны горимыг баримталж, зуух, яндангийн аюулгүй байдлыг шалгахыг онцгойлон анхааруулсан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20