ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН: САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХОРТОЙ ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/10/12

Гишүүд Тавантолгойн өндөр илчлэгтэй түлшийг сонгон сайжруулсан нүүрс хийх болсон шалтгаан нь юу болох, шахмал түлш үнэргүй ч их хортой гэсэн мэдээлэл үнэн эсэх, өндөр илчлэгтэй нүүрсийг гэр хорооллын зуух, пийшинд таарна гэдгийг хэрхэн тогтоосон, нүүрсийг хэдий хугацаанд туршиж, шинжилсэн талаар тодруулж байлаа. Түүнчлэн иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар лавласан.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, шахмал түлшний стандартыг шинэчлэн баталсан. Тэр стандартаар сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа. Сайжруулсан түлш хортой гэдэгтэй санал нийлэхгүй байна. Сайжруулсан нүүрсийг Багануур, Налайхын нүүрстэй харьцуулж үзэхэд чийглэгийн хэмжээ нь 2-3.7 дахин бага, дэгдэмхий бодисын хэмжээ 2.5 дахин бага, илчлэг нь 1.5-2 дахин их гэдэг нь тогтоогдсон. Нүүрсийг шатаахад бензол, неполин зэрэг нэгдлүүд үүсдэг. Энэ хар утаа хорт хавдрын гол эх үүсвэр байдаг. Харин шахмал түлшинд ийм зүйл байхгүй. Утаанаас ангижрахын тулд дэлхийн олон орон шахмал түлшийг ашиглаж ирсэн. Сайжруулсан түлшийг хүрэн нүүрс, коксжсон нүүрсний завсрын бүтээгдэхүүнээр хийж байгаа. Багануурын нүүрстэй харьцуулахад харьцангуй сайн нүүрс гэсэн хариултыг өгсөн байна



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20