ДАДАЛ СУМАНД 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/12

Хэнтий аймгийн Дадал суманд Азийн хөгжлийн банкны 19 сая ам доллар буюу 50 гаруй тэрбум төгрөгний санхүүжилтээр "Тогтвортой аялал жуулчлал" төсөл хэрэгжихээр болж 2019.10.10-нд нээлтээ хийлээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Л.Оюун-Эрдэнэ, АХБ-ны Зүүн Азийн газрын Байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Р.Безайн, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон бусад албаны хүмүүс, нутгийн иргэд оролцлоо.

Уг төслийн хүрээнд 36 метр өндөртэй "Тэнгэрийн хаан" аялал жуулчлалын цогцолбор, Дадал сумаас тус цогцолбор хүртэлх 2.6 км хатуу хучилттай автозам болон 4.5 хэлхээ-км цахилгаан дамжуулах шинэ шугам, аялал жуулчлалын бүсүүдэд нэвтрэх хяналтын нэвтрэх цэгүүд, тэмдэг тэмдэглэгээ, 50 автобус, 220 автомашины хүчин чадалтай 3 авто зогсоол барих, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдлын цэгийг шинэчлэх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээс гадна Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулж, ажилтнуудыг чадавхижуулах,Дадал, Норовлин, Биндэр, Баян-Адрага сумын иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ: "Хэнтий аймаг маань уул уурхайгүйгээр хөгжих боломжтой гэсэн тооцоо бидэнд бий. Анх 3 жилийн өмнө 331 лицензтэй аймаг хүлээж авсан. Сүүлийн 3 жилд цөөлөх бодлого барьсан. Үүний хүрээнд 105 лицензийг хүчингүй болгосон. Цаашид ч цөөлөх бодлого барина. 3 жилийн хугацаанд 105 лицензийг цуцалсан ч Хэнтий аймгийн санхүү эдийн засаг өсч байгаа. Тухайлбал түүхэндээ анх удаа Хэнтий аймгийн төсөв 60 тэрбумд хүрч давлаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд Хэнтий аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 400 тэрбум төгрөгт хүрч давлаа. Бид уул уурхайгүйгээр, түүхэн аялал жуулчлалаараа, ногоон хөгжлөөрөө Хэнтий аймаг хөгжих бололцоотой гэж үзэж байна" гэв.

"Тогтвортой аялал жуулчлал" төсөл нь 2019-2024 он хүртэл Азийн хөгжлийн банкны 38 сая ам. долларын санхүүжилтээр Хөвсгөл нуур болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүртээмжтэй эдийн засгийн болон байгаль хамгааллын жишиг загварыг бий болгох зорилготой хоёр дэд төслийн хүрээнд хэрэгжих бөгөөд 2025 он гэхэд Дадал суманд хамгийн багадаа 30,000 жуулчин хүлээн авна гэж төслийн багийнхан тооцоолжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20