СИРИЙН КУРДУУД ПУТИН, АСАД ХОЁРООС ТУСЛАМЖ ГУЙНА

О.Шүрэнцэцэг
2019/10/13

Сирийн хойд нутагт Туркийн арми курдуудын эсрэг томоохон хэмжээний байлдааны ажиллагаа явуулаад дөрөв хонож байна. Туркийн арми энэ хугацаанд курдууд амьдран суудаг ихээхэн газар нутгийг эзэлсэн авсан байна. Үүнээс болж 100 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Туркийн зүгээс 7 танк, 75 албан хаагчаа алдаад байгаа тухай "ANF News" мэдээлж байна.

Мөн үүнтэй зэрэгцээд "Сирийн ардчилсан хүч" нэртэй курд бүлэглэлүүд дийлэнх олонхыг бүрдүүлдэг эвсэл нь АНУ-ыг Туркийн дайралтыг зогсооход туслахгүй бол ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад хандан тусламж хүснэ гэдгээ мэдэгджээ.

Энэхүү "Сирийн ардчилсан хүчин" Америкийн дэмжлэг туслалцаа авдаг бөгөөд алсдаа Сирийн хойд нутагт тусгаар улс байгуулах зорилготой гэгдэж байсан. Туркийн армийн ажиллагаа эхлэхээс өмнө Башар Асадын дарангуйлагч гээд ямар нэг байдлаар хэлэлцээ хийх сонирхолгүй байсан юм. Гэвч Дональд Трамп курдуудыг Туркийн армиас хамгаалахгүй гэж мэдэгдсэний дараа удирдлага нь Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үздэг гэдгээ онцлох болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20