Хонконгийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Гэвч тайван замаар болж байсан жагсаал сүүлийн үед улам л эмх замбараагүй, хүч хэрэглэсэн үймээн самуун болж хувирч байна. Хамгийн сүүлд гэхэд Хонконгийн цагдаа нар тэсрэх бөмбөгийг эргүүлийн машиныхаа ойролцоогоос олж аюулгүй болгосон байна. Аравдугаар сарын 15-нд Хонконгийн Цагдаагийн газраас хийсэн хэвлэлийн хурлын үер цагдаагийн комиссарын орлогч нь энэхүү тэсрэх бөмбөгийг алсын удирдлагатай байсан тухай мэдээлсэн байна. Тэсрэх бөмбөгийг шуурхай илрүүлж, аюулгүй болгосон тул хүн гэмтэж бэртээгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна