С.АМАРСАЙХАН: НИЙСЛЭЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛИЙГ 50-60 ХУВЬД ХҮРГЭНЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/15

Нийслэлийн засаг С.Амарсайхан 2020 оны үйл ажиллагааны чиглэлээ хотын иргэдийн эрүүл мэнд, сурч боловсрох орчин нөхцлийг нь сайжруулах, тэр дундаа хамгийн түрүүнд эмнэлгүүдийн түргэн тусламжийн төвүүдэд парк шинэчлэлийг хийхээр зорьж байгаа нэгэн ажлын эхлэл өнөөдөр боллоо. Өдөрт дунджаар 1100-1600 гаруй дуудлага хүлээн авч хотын иргэдэд хүрч үйлчилдэг Нийслэлийн түргэн тусламжийн төвд Форд загварын бүрэн тоноглогдсон гурван авто машиныг төвийн удирдлага болон жолооч нарт гардууллаа. Нийслэлийн түргэн тусламжийн төвд хамгийн сүүлд 2015 парк шинэчлэл хийгдсэн агаад одоогийн байдлаар 81 авто машинтайгаар нийслэлийн ард иргэдэд хүрч үйлчилж байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш: "Томуу, томуу төст өвчин ид илрэх гэж байгаа энэ үед бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай эдгээр машиныг хүлээн авч байгаа нь нийслэлийн иргэдэд бидний үзүүлэх үйлчилгээг тодорхой хэмжээгээр бууруулах болсонд талархаж байна" гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Түргэн тусламжийн нэг машин өдөрт гарахдаа 20-26 дуудлаганд явдаг байсан бол дээрхи гурван машин дуудлаганд гарсанаар 70 гаруй дуудлаганд үйлчлэх боломжтой болж, иргэдэд хүрэх цаг хэмнэгдэж, үйлчилгээ сайжрах боломж бүрдэнэ гэв.

Түргэн тусламжийн төвд 17 дахь жилдээ жолоочоор ажиллаж буй Ю.Бат өдөрт ихэнхдээ л 35-45 удаагийн дуудлаганд явдаг байна. Тэрбээр "Энэ олон жил түргэний машин барихдаа олон төрлийн авто машин хүлээн авч иргэдэд үйлчилж байлаа. Энэ удаад хамгийн сүүлийн үеийн бүрэн тоноглогдсон машины түлхүүр гардаж байгаадаа аврал эрсэн иргэдийнхээ өмнөөс баяртай байна" гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан "Нийслэлийн ард иргэдэд хамгийн ойр байж тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ирсэн нийслэлийн цагдаа, онцгой байдлын газруудад парк шинэчлэлийг хийх шаардлагатай байгаагийн дээр, нийслэлийн хот тохижилтын газарт болон ус сувгийн удирдах газрын гэр хороололын ундны ус түгээх үйлчилгээнд зориулагдсан, туулах чадвар өндөр авто машинуудыг тун удахгүй олгож, Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэхийг зорьж байна" гэв.

Мөн тэрбээр "Цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан асуудлууд бидний өмнө олон байгаа ч иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, ахуйн орчныг сайжруулах тулгамдсан асуудал дээр хэрэгжүүлэх ёстой шийдвэртэй алхамуудыг хамгийн түрүүнд хийх болно" гэж хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20