САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЗӨВЛӨМЖ, СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРГИЙН 220 МЯНГАН ӨРХӨД ХҮРГЭЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/15

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр нар хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон нийт долоон өрхийн 13 иргэн (дөрвөн хүүхэд, есөн том хүн) хандаж, гурван хүн хэвтэж, хоёр хүүхэд, дөрвөн том хүн эмнэлгээс гарсан. Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар эмнэлэгт дөрвөн том хүн, хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Аравдугаар сарын 3-ны өдрөөс 15-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 145 удаагийн дуудлагаар 306 иргэнд (124 хүүхэд, 182 насанд хүрэгсэд) эмнэлгийн тусламж үзүүлсэн. Үүнээс насанд хүрсэн 25, хүүхэд долоо хэвтэн эмчлүүлж, 274 иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ, зөвлөгөө өгч ажилласан байна. Өнгөрсөн долоо хоногт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаарх зөвлөмж, сэрэмжлүүлгийг төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхийн 95.4 хувьд нь хүргэж ажиллалаа. Үлдсэн зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэгдээгүй айл өрхийн шалтгаан нөхцөлийн судалгааг дэлгэрэнгүй байдлаар нэгтгэн гаргаж байна. Ихэнх айл өрхүүд нь нүүсэн, эзэнгүй гэсэн шалтгаантай байна" гэлээ.

Мөн Улаанбаатар хотын иргэдэд үүрэн холбооны юнител, мобиком, скайтел, жи-мобайл компаниудаар дамжуулан сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж, сэрэмжлүүлгийг аравдугаар сарын 10, 11, 14-ний өдрүүдэд гурван удаагийн давтамжтайгаар давхардсан тоогоор нийт 2.689.287 иргэнд хүргэж сэрэмжлүүллээ гэсэн мэдээллийг холбогдох албаны хүмүүс өгсөн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20