Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Энэхүү хуралдаанаар "Нууц мэдээлэл харилцан солилцох, хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр" батлах тухай, "Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай" хуулийн төсөл, Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцод нэгдэн орох тухай, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар тус тус хэлэлцэх юм байна.
Мөн Багануурын цахилгаан станцын төслийн концессын гэрээнд өөрчлөлт оруулах талаар болон Эмнэлгийн барилгын ажлын асуудлаар авах зарим арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна